Нийгэм мэдээ

Мазаалай хамгаалах хөтөлбөр хэрэгжиж эхэллээ

Баянхонгор аймгийн Шинэжинст суманд үйл ажиллагаа явуулдаг Баянхөндий төслөөс Байгаль орчны менежмент төлөвлөгөө ба Говийн их дархан цаазат газрын “А” хэсгийн хамгаалалтын захиргаатай байгуулсан хамтын ажиллагааны хүрээнд говийн зэрлэг ан амьтад, тэр дундаа мазаалай хамгаалах хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ.

Хөтөлбөрийн хүрээнд тухайн бүсийн зэрлэг амьтдын уст цэг, идэш тэжээлийн боломжийг нэмэгдүүлэх биотехникийн ажлууд, хяналт мониторингийн арга хэмжээнүүд, дүйцүүлэн хамгаалал, мөн дархан цаазат газрын байгаль хамгаалагчдыг сурган чадавхижуулах гэх мэт олон ажлууд шат дараатай хэрэгжих юм.

Эхний байдлаар, мазаалайн суурьшлын бүсийн тодорхой цэгүүдэд өвс тэжээл хүргэх биотехникийн арга хэмжээнүүд эхэлсэн байна. Тодруулбал Баянхонгор аймгийн төвөөс 500-аад км, Шинэжинст сумын төвөөс 260 орчим км-ын зайнд байрлах Сэгс цагаан богд уулын Мухар задгайн булаг, Сүүжийн булаг дахь зориулалтын цэгүүд багтаж байна.

Түүнчлэн Говийн их дархан цаазат газрын байгаль хамгаалагчдыг Канад улс дахь ижил төстэй газруудаар танилцах аялалд хамруулах, мэдээлэл олгох ажил амжилттай хэрэгжсэн байна.

Говийн баавгай гэгддэг мазаалай нь Монгол Улсын Улаан номын “устаж буй” ангилалд орсон, тоо толгойны хувьд нэн цөөрсөн өвөрмөц зүйл амьтан бөгөөд Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас 2024 оныг “Мазаалай баавгайг хамгаалах үндэсний жил” болгон зарлаад байна. Баянхөндий төслийн хүрээн дэх мазаалай хамгааллын ажлууд энэхүү хөтөлбөртэй уялдэн хэрэгжих аж.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

маза�##�ай хур�##� өвс иддэг болж байна уу, тэгээд?

Холбоотой мэдээ

Back to top button