Т.Баярхүү: Өнгөрсөн хугацаанд 120 малчдад сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн

Улс оронд нүүрлээд буй зудын нөхцөл байдал хүндэрснээс үүдэн УОК өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэн. Үүнтэй холбогдуулан УОК-оос өдөр бүрийн 11 цагаас иргэдэд мэдээлэл хүргэж буй. Өнөөдрийн /2024.03.06/ мэдээллээр УОК-ын нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.
ЦУОШГ-аас хамгийн сүүлийн байдлаар хоёрдугаар сарын 29-ний өдрөөр зудын үнэлгээг хийж танилцуулсан. Уг үнэлгээг 10 хоног тутам шинэчилдэг бөгөөд 11 аймгийн 50 суманд төмөр, 17 аймгийн 135 суманд цагаан, 17 аймгийн 66 суманд цагаанаар зудархуу нөхцөл байдалтай байна.
Хаваржилт хүндэрсэн 15 аймгийн онцгой комисс гамшгаас хамгаалах орон нутгийн мэргэжлийн ангиуд хоёрдугаар сарын 19-ний өдрөөс гуравдугаар сарын 05-ны өдрүүдэд нийтдээ 4222 малчин өрхийг түлээ түлшээр хангах, 6766 малчин өрхийг эрүүл мэндийн тусламж үзүүлэх, 2010 малчин өрхийг хоол хүнсний тусламж хүргэх ажлыг зохион байгуулсан. 62722 малчин өрхөд өвс, 69866 өрхөд малын тэжээл хүргэх ажлыг тус тус хүргэж ажилласан. Өнгөрсөн хугацаанд 142 өрхийн гэр хашааг цаснаас гаргах, 71 өрхийг нүүлгэн шилжүүлэх ажиллагааг зохион байгуулсан.
Малчдад эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэх ажлын хүрээнд УОК-ын даргаар батлуулсан шуурхай бүлгүүд орон нутагт томилогдон ажиллаж байгаа. Одоогоор баруун, хойд, зүүн бүсүүдэд үүргээ гүйцэтгэн ажиллаж байна. Эдгээр багууд өнгөрсөн хугацаанд 470 гаруй мянган иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлж, 350 өрхөд эмийн багц олгох мөн 478 иргэнд тодорхой үзлэг оношилгоо хийж, 120 хүнд сэтгэл заслын үйлчилгээ үзүүлсэн байна.
УОК-т малчдад туслах аяныг иргэд ААН өргөн хүрээтэй зохион байгуулж өнөөдрийн байдлаар 2.9 тэрбум төгрөгийн мөнгөн хандив, 773.1 сая төгрөгийн бараа материалын хандив буюу нийтдээ 3.7 тэрбум төгрөгийн хандивыг онцгой комисст өгсөн байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
тв9 комментоор нийт хандив өгсөн хүний тоо аж ахуйн байгууллагын тоо зөрөөд сүйдийг нь хийж байгаам байна чиний хэлсэн амны гайгаар чинь амарбуян генер�##� чинь бас бус хүмүүсийн хамтаар 461 рүү урилгатай зочноор очих бололтой