Гадаад мэдээДЭЛХИЙ

Макрон үр хөндөхийг ЕХ даяар хамгаалдаг эрх болгох зорилготой гэжээ

Даваа гарагт /2024.03.01/ Франц улсын Парламент хуралдан үр хөндөхийг үндсэн хуулиар хамгаалсан эрх болгохыг дэмжсэн. Тус улсын хууль тогтоогчид 780:72 гэсэн харьцаатай дэмжиж, үр хөндөхийг үндсэн хуулийн эрх болгосон дэлхийн анхны улс болсон юм.

Тэгвэл Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макрон Европ даяар амьдарч буй эмэгтэйчүүдэд ижил эрх олгогдох хүртэл амрахгүй гэж баасан гарагт /2024.03.08/ буюу Олон улсын эмэгтэйчүүдийн баяраар хэлсэн байна.

Зургийн эх сурвалж: Al Jazeera

Баасан гарагт Парламентын дэмжсэн хуулийн төслийг үндсэн хуульд нэмэх ёслол болсон юм. Ёслолын үед Хууль зүйн сайд Эрик Дюпонд Моретти олон зуун жилийн турш үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад ашигласан тамгыг дарж албан баталжээ.

Хууль зүйн яамны ордонд болсон тус ёслолын дундуур Макрон “Өнөөдөр бол үйл явдлын төгсөл биш, харин тэмцлийн эхлэл. Бид энэхүү тэмцлийг тивдээ ахлан явуулна. Европт цөөнхийн эрхэд халдаж эхлэхээсээ өмнө эмэгтэйчүүдийн эрхийг боох гэж оролдох бүлгүүд бий. Ийм учраас би үр хөндөлтийг Европын Холбооны Үндсэн эрхийн дүрэмд тусгахыг хүсэж байна” гэсэн юм.

Европын Холбооны Үндсэн эрхийг өөрчлөхийн тулд бүх гишүүн орон санал нэгтэй дэмжих ёстой тул асуудал тулгарах болно. Ихэнх Европын оронд үр хөндөхийг хуулиар зөвшөөрдөг ч зарим гишүүн улс хязгаарлалт тавьдаг байна.

Тодруулбал Мальта улс өнгөрсөн жил  ахицтай байсан эрүүл мэндэд ноцтой аюул учирсан тохиолдолд үр хөндөхийг зөвшөөрөл хуулийн төслөөс татгалзаж, зөвхөн эмэгтэйн амь насанд эрсдэл учирсан тохиолдолд зөвшөөрөх болсон юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Babi
Babi
3 сар 11, 2024 07:31

Харгис шийдвэр биш гэж үү? Монголчууд бид хүүхдийг эхийн урагт бүрэлдсэн үеэс нь эхэлж насыг нь тоолдог. Хий нас гээд. Тансагл�##� нь хэтэрсэн Европчуудаас юу ч гарч мэднэ шүү. Ум мани бадми хум...

Холбоотой мэдээ

Back to top button