Гадаад мэдээДЭЛХИЙ

АНУ Украин руу 300 сая ам.долларын зэвсгийн нэмэлт тусламж илгээнэ

2022 онд Орос-Украины дайн эхэлснээс хойш АНУ Украинд 75 тэрбум ам.долларын цэрэг, хүмүүнлэгийн тусламж илгээсэн. Тэгвэл АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байден мягмар гарагт /2024.03.12/ Украинд нэмж 300 сая ам.долларын зэвсгийн тусламж илгээхээ мэдэгджээ.

Цагаан ордон Бүгд найрамдах намын гишүүдийн хоригоос болж сүүлийн хэдэн сар Украин руу тусламж илгээж чадаагүй юм. Нэмэлтээр илгээх 300 сая ам.доллар нь их бууны сум, HIMARS системд пуужин авахад ашиглагдана.

Гэхдээ энэхүү тусламжийг Конгрессоос баталсан хуулийн төслөөр бус цэвэр азаар бүрдүүлсэн байна. Тодруулбал Пентагоны гэрээнүүдээс урьдчилж тооцоолоогүй байдлаар зардал хэмнэгдсэний ачинд бүрдсэн гэж АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жейк Салливан хэлжээ.

Салливан “Худалдан авсан сум нь Украин цэргүүдэд хэсэг хугацаанд хугацаанд гал нээхэд тусална. Гэхдээ маш богино хугацаанд” хэмээж тусламжаар худалдан авах сум нь хэдхэн долоо хоногт дуусна гэдгийг онцолсон байна.

Өнгөрсөн 12-р сард АНУ нөөцдөө Украин руу илгээх зэвсэггүй болсон. Тэр цагаас хойш Байдены захиргаа Украин руу илгээх 60 тэрбум ам.долларын хуулийн төслийг Конгрессоор батлуулахыг оролдож байгаа юм.

Гэвч Конгрессын Төлөөлөгчдийн танхим дахь Бүгд найрамдах намын гишүүд тус хуулийн төсөлд нэмэлт заалт оруулахгүй бол дэмжихгүй хэмээсээр одоог хүрсэн байна.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button