Нийгмийн

"Малчдын зээлийн хүүгийн 6 хувийг өөрсдөд нь хариуцуулж, үлдсэн 15 хувийг төрөөс зохицуулна"

Өвөлжилт, хаваржилт хүндэрч зудын нөхцөл үүссэнтэй холбогдуулан УОК-оос өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжээд байгаа билээ. Үүнтэй холбогдуулан цаг үеийн нөхцөл байдлыг шуурхай мэдээлэх үүднээс УОК-оос өдөр бүрийн  11 цагаас мэдээлэл өгч байгаа юм. Өнөөдөр УОК-ын Шуурхай штабын дарга, Шадар сайд С.Амарсайхан дараах малчдын зээлийн талаар дараах мэдээллийг өглөө.

Тэрбээр "Манай улс 190 гаруй мянган малчин өрхтэй. үүнээс 141 мянган айл өрх зээлтэй байна. Энэ дүн нийтдээ 1.3 их наядын зээл байна. Дундаж зээлийн хэмжээ 30 сая, дээд хэмжээ 50 сая төгрөг байна. Малаа барьцаалаад авдаг. Үүний дийлэнх хувь нь буюу 52 хувь нь Төрийн банканд 685 тэрбум төгрөг байна. Үлдсэн 42 хувь нь Хаанбанканд байна. 140 мянган малчин өрхийн 10 орчим хувь нь даатгалтай байна. Ихэнх нь даатгалгүй учраас хаа хаанаа хүнд нөхцөл үүсэж, банкууд ч хүнд нөхцөлд очиж болохоор байна.

Мал нь байхгүй айлууд уулын мухарт юу хийх вэ дээ. Тиймээс хот суурин газрыг барааддаг. Дээрээс нь суурин газрын бидний хүнсний хангамжийг бүрдүүлэг малчдад маш том гарз үүссэн тул энэ нь ч хүнд нөхцөлд очиж байна. Тиймээс малчдын зээлийн хүүнд хөнгөлөлт үзүүлэх талаар Засгийн газраас хэлэлцлээ. Нийт зээлийн дундаж хүү 21 хувь байгаа. Үүний 6 хувийг малчин өрх дааж, үлдсэн хүүгийн зөрүү тодорхой зохицуулалтыг Засгийн газар, УИХ-аар хэлэлцэж, судалгаа шинжилгээний ажлыг давхар хийж байна.

Одоогоор бол зээлийг хойшлуулсан. Малчид өөрсдөө хүсэлтээ гаргаад зургадугаар сарын 1 хүртэл хойшлуулах боломжтой. Энэ сарын 15-ны өдөр УИХ-ын чуулган хуралдахад хэлэлцүүлээд энэ асуудал эцэслэгдэнэ" гэв.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 13, 2024 16:12

Ард түмнээс асуугаагүй байж юугаа солиороод бнаа самарсайханы ер нь сэтгэцийн асууд�##�тай байх шүү хотыг яаж самарлаадаа одоо хөдөөг

Зочин
Зочин
3 сар 13, 2024 16:26
Reply to  Зочин

Өөрийх нь ах дүү хамаатан садан нь м�##�чид юм байгаа биз. Эсвэл өөрөө баахан м�##�тай байсан юм байлгүй дээ.

Зам
Зам
3 сар 13, 2024 20:52

Өмнө Баттулга тэтгэврийн зээлийг тэглэсэн. Одоо энэ засгийн газар бас юу хийх гээд попроод байна. Сан�##� авах гэсэн арга шүү дээ. Нэртэйгээр нь сург�##�тын, орон суууны, автомашины, цахилгаан бараа өөр юу байна бүх зээлээ тэглээд хөнгөлөлт үзүүлчихээч МАН-хан.

Холбоотой мэдээ

Back to top button