ЕХ-ны улсууд Украинд 5 тэрбум еврогийн зэвсгийн тусламж илгээхээр тохиролцлоо

Орос-Украины дайн эхэлснээс хойш Европын Холбоо Украинд 85 тэрбум гаруй еврогийн дүн бүхий санхүү, хүмүүнлэг, зэвсгийн тусламж илгээсэн байна. Тэгвэл тус холбооны орнууд лхагва гарагт /2024.03.13/ Бельгийн нийслэл Брюссельд хуралдаж нэмэлтээр зэвсгийн тусламж илгээх тохиролцоонд хүрчээ.
Гишүүн орнуудын элчин сайд нар тохиролцсоны дагуу Европын энх тайвны санд санд (EPF) таван тэрбум евро нийлүүлэх юм. Европын орнууд “EPF”-ээр дамжуулж 2022 оноос хойш Украинд зэр зэвсгийн тусалмж үзүүлж ирсэн байна.
Тус санд Европын холбооны гишүүн орнууд их бага хэмжээгээр санхүүжилт өгдөг юм. Гэвч 2023 онд “EPF”-ийн зэвсгийн нөөц шавхагдаж эхэлсний улмаас улс орнууд голдуу ганцаарчлан цэргийн тусламж илгээж эхэлжээ.
Мөн өнгөрсөн жилийн тавдугаар сард Унгарын тавьсан хоригийн улмаас “EPF”-ээс Украин руу чиглэсэн зэвсгийн тусламж царцсан байна. Харин одоо тус сангийн үйл ажиллагааг сэргээснээр Европын холбооны орнууд хамтын тусламж Украин үзүүлэх боломжтой болно.
Ингэснээр цэргийн тусламжийн харьцангуй байдлын улмаас Европт үүсээд буй улс төрийн хурцадмал байдлыг намдаах юм. “Kiev Institute”-ээс мэдээлснээр Европын холбооны гишүүдээс хамгийн өндөр дүнтэй зэвсгийн тусламж илгээсэн гурван орон бол Герман 17.7 (тэрбум евро), Дани (8.4 тэрбум евро), Нидерланд (4.4 тэрбум евро).
Харин тус холбооны хамгийн том эдийн засагтай улсуудад багтдаг Франц, Итали, Испани тус тус харгалзан 0.64 тэрбум, 0.67 тэрбум, 0.33 тэрбум еврогийн зэвсгийн тусламж илгээсэн байна.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ европын холбооны улс орнууд украйнд үзүүлэх дэмжлэгээ яар�##�тай зогсоо. Наад дэмжлэг чинь дайныг дэмжсэн өдөөсөн гол хэрэгсэл болоод байна. Украйнд дэмжлэг үзүүлээд л байв�##� илүү олон хүн дайнд үхнэ мөн олон хүн тахир дутуу болно мөн олон хүн ядуурна.