Хуучин, шинэ хотын дарга: Бүх юм түүхий байна / Наадмын дараа хийх компаниа шалгаруулна

Метро: Хуучин болон шинэ хотын дарга нарын байр суурь
“Улаанбаатар-Бүсчилсэн хөгжил” форум Төрийн ордонд өнөөдөр /2024.03.14/ болж байна. Энэ үеэр хотын хуучин болон одоох дарга нар нуруу нуруугаа "нийлүүлж" суугаад нэг сэдвээрх эсрэг тэсгэг агуулгыг ярив.

Тэдний яриаг зэрэгцүүлэн хүргэе.
-Метро-
Хотын дарга асан Э.Бат-Үүл:
Метро гэж хонгилоор вагон явуулахыг хэлэхгүй. Монголд инженер техникийн ажлыг хийх 1500 инженер бэлтгэгдээгүй. Зам дагуух дэд бүтэц, цахилгаан, дулааныг өөрчлөх ёстой.
Мөн метроны цахилгаан эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн станцаас хангах боломжгүй. Тавдугаар цахилгаан станцыг байгуулах шаардлагатай. Бөөрөлжүүт зүгээр л одоох цахилгааны эх үүсвэрийн дутагдлыг хангах учиртай.
Монгол-Японы Ерөнхий сайд нар метронд хамтран ажиллах санамж бичгээ зурчихсан. Гэтэл олон улсын тендер зарлаад өөр хүмүүсээр хийлгэх гэж байгааг Япончууд ойлгож чадахгүй, гайхна.
Хотын дарга Х.Нямбаатар:
Метроны төсөл эхэлчихсэн. Тендерийн эхний сонгон шалгаруулалтаа хийсэн. Төслийн менежментийг хариуцах зөвлөх үйлчилгээний багаа сонгож буй юм.
Бидэнд метроны туршлага байхгүй учраас гаднын инженерингийн компанийг өөрийнхөө өмнөөс захиалагчийн ажлыг хариуцуулъя гэж сонгон шалгаруулж байгаа юм. Энэ баг шалгараад бид нарт маш яаралтай метроны инженерингийг зурах, худалдаа авах ажиллагаа, барьж угсрах ажлыг хийх компанийг сонгон шалгаруулах ажлыг хамтдаа хийж өгнө.
Энийг ойролцоогоор наадмын дараа болох болов уу гэж бодож байна. Ингээд үндсэндээ 2024 онд дээрх ажлууд хийгдэнэ. Харин 2025, 2026 онд үндсэн барилгын бүтээн байгуулалтын ажлууд хийгдэнэ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нямбаатар Бат-Үүийг саналыг харгалзан үзэх хэрэгтэй!!!
Ба үүл сайн ойлгоогүй бололтой. Шууд зөвлөх үйлчилгээний тёндёр зарлагдсан бололтой юм.
Энэ жинхэнэ жонхуу болох нь ээ. Метро гэдэг чинь тэр чигээрээ газар доорх байгууламж. Утаагаа багасгахын тулд дахин төлөвлөлт хийж орон сууц барих гээд талбайгаа чөлөөлж гэр айлуудаа нүүлгэж чадахгүй байгаа биз дээ. Цэцэрлэг сургууль барих гэхээр талбайгаа чөлөөлж өгдөггүй гээд байдаг биз дээ. Эхлээд давхар гүүр Япон, Орос улсаар хийлгэ. Энэ явцдаа судалгаагаа сайн хий. Инженерийн сэтгэлгээтэй, эх оронч сэтгэлтэй залуус гарахаараа эхлэг. Нямбаатараа! Дэлхийн шившиг болно шүү.
Нямбаатар хийж байгааг харахаар Сэлэм Тогмид санаанд ороод бдаг
Оросууд хэрэггүй. Манайхныг хулхидаад алга болно.
Цагаанүүлийг холдуулвал яасий.үүний үгийг одоо сонсох хүн энэ улсад байхгүй гэдгийг энэ тэнэгт ойлгуулах хүн байнауу.
метроны ажил эхэлж бна гээд баахан худлаа мөнгө идээд цалин өгсөн нэрээр мөнгө ч гүй метро ч гүй болно юу үнэн энэ үнэн
Нямбаатрын зөв одоо эхлүүлэхгүй бол хэзээ эхлүүлэх юм бэ батүүл бас юу бэ ажилд битгий садаа болооч