Гадаад мэдээДЭЛХИЙ

ОХУ-д санал хураалт үргэлжилж, хүмүүс ч эсэргүүцлээ илэрхийлж байна

ОХУ-д ерөнхийлөгчийн санал хураалт хоёрдох өдрөө үргэлжилж байна. Санал хураалтын эхний өдөр Ерөнхийлөгч Владимир Путин цахимаар саналаа өгчээ. Энэ удаагийн ерөнхийлөгчийн сонгууль нь анхны удаа цахимаар саналаа өгөх боломжтой болж, гурван өдөр хамарч явагдаж буйгаараа онцлог юм. Санал хураалттай зэрэгцэн хүмүүс эсэргүүцлээ ч илэрхийлж байна.

Тухайлбал эсэргүүцэгчид ОХУ дахь санал хураах дөрвөн байранд гал тавьжээ. Москва хотод байрлалтай санал хураах байрны нэгэн өндөр настай эмэгтэй гал тавьсан учир баривчлагдсан байна. Тус хотын Мөрдөн байцаах төв хороо энэ хэргийг шалгаж эхэлжээ.

Зургийн эх сурвалж: Moscow Times

Мөн Санкт-Петербург хотод нэгэн залуу эмэгтэй санал хураах байр руу молотов шидээд шууд баривчлагдсан байна. ОХУ-ын хойд хэсэгт орших Ханты-Мансигийн автономит мужид нэгэн эмэгтэй саналыг хайрцгийг молотовоор шатаах гэж оролдсон аж.

Эсэргүүцэгчид үүнээс гадна саналын хайрцаг руу ногоон будаг цацжээ. 2010-аад оны үед ногоон будгийг хүмүүс Оросын сөрөг хүчний төлөөлөгчид рүү халдахдаа ашигладаг байсан. Тухайлбал сөрөг хүчний удирдагч агсан Алексей Навальный 2017 онд засгийн газрын эсрэг томоохон жагсаалыг удирдаж явахад нэгэн хүн түүний нүүр рүү ногоон будаг цацсан юм.

Зургийн эх сурвалж: CNN

Москва хот дахь санал хураах байрны бичлэгт нэгэн залуу эмэгтэй саналын хайрцаг руу ногоон будаг асгаж байгаа нь бичигджээ. Тэр эмэгтэй сонгуулийн эрхэнд саад учруулсан хэргээр тав хүртэлх жилийн хорих ял сонсож магадгүй байна.

Үүнтэй ижил саналын хайрцаг руу будаг асгасан явдал Воронеж, Ростов, Карачай-Черкес мужуудад мөн гарчээ.

Эх сурвалж: CNN, Moscow Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 16, 2024 10:18

Ах нар дэлхийд дийлдэхгүй болсон шүү

Зочин
Зочин
3 сар 16, 2024 13:01
Reply to  Зочин

Чиний ах гэж баас нь байдаг юм

Зочин
Зочин
3 сар 16, 2024 10:47

Оросын путиныг эсрэгүүцэгч нар бол бүгдээрээ америкийн гар хөл бологчид юм. Жон Байдены гар хөл бологч бүгдэд нь ял өгөх хэрэгтэй.

Зочин
Зочин
3 сар 16, 2024 15:46
Reply to  Зочин

Путины гар хөл болсоноос Байданых болсон нь хамаагүй дээр. Ядаж үлдсэн амьдр�##�аа айж ичихгүй өнгөрөөнө.

Зочин
Зочин
3 сар 16, 2024 11:22
Reply to  Зочин

Чи өөрөө м�##�

Зочин
Зочин
3 сар 16, 2024 13:40

ИЙНХҮҮ ОХУ н ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР ВЛАДИМАР ПУТИН ДАХИН СОНГОГДОЖ ОРОС ОРНЫГ 2036 ОН ХҮРТЭЛ УДИРДАХААР БОЛЛОО БИД ДУУРИАГААД ХҮҮКИЙГЭЭ ДАРХЛАХ УУ? ЭЭ БОЛЬЁО МАНАЙД ДЭМИЙ БАЙХӨ

Зочин
Зочин
3 сар 17, 2024 05:27

Монголчуудаа эвтэй бол хүчтэй,тээр хойно хоёр орос сан�##� хураахад хүртэл сөрөнгөтөж байдаг, монголчууд хаадуудынхаа сууд�##�д яаж эв хагарч тэмцэлдэж байлаа да.Өэлүн эх өнчин хөвгүүдээ багласан таван сум шиг бат бөх эвтэй байлгахаар хүмүүжүүлсэн Чингис Хаан дэлхийг эзлэхдээ цэргийн тактиктаа Эв хамтын хүчээр олон түнш хамтрагч өөр Хаан цэргүүдийн хүчээр л дэлхийг эзэлсэн ш тэ.Эвтэй байцгаа Монголчуудаа.Сөрөнгөтөх ш�##�тгаан нь мэдээлэл дутмаг байгаа .унш,суд�##�,хөгж,

Иргэн
Иргэн
3 сар 17, 2024 15:43

Барууны мэдээллийн хэрэгслүүдийн Оросын т�##�аар гуйвуулсан, сүр бадруулсан, хэтрүүлж хачирласан "баас" хамж мэдээлж байх нь манай телевиз, мэдээллийн сайтуудын"мода" юм уу хаашаа юм вэ?! Тэнцвэртэй мэдээлэл ард иргэдэд хүргэх үүрэгтэй биш бил үү????....

Холбоотой мэдээ

Back to top button