New Strait Times: Малайзын баялгийн сангаас С.Батболдын оффшор компани, түүний хүү Б.Баттүшиг рүү $14.9 сая шилжжээ
Өнгөрсөн долоо хоногт Малайзын нийслэл Куала-Лумпурт тус улсын Ерөнхий сайд асан Нажиб Разактай холбоо бүхий авлигын хэргийн шүүх хурал болжээ. Тус шүүх хурлын үеэр ил болгосон баримтуудад Монголын томоохон улс төрч, Ерөнхий сайд асны нэр дурдагдаад байна.
Тодруулбал, Малайзын томоохон албан тушаалтнууд “1Malaysia Development Berhad” буюу “1MBD” нэртэй Үндэсний баялгийн сангийн компаниас их хэмжээний мөнгө завшсан хэрэгт буруутгагдсан.
Разакийн хувьд 2022 онд 12 жилийн хорих ял сонссон. Өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт /2024.03.12/ болсон тус шүүх хурал нь уг хэргийн хүрээнд өрнөсөн юм байна.
Шүүх хурлын үеэр “1MDB”-ийн охин компани болох “SRC International”-ийн банкны данснаас 2011 онд 14.9 сая ам.долларын (одоогийн ханшаар 50.2 тэрбум төгрөг) гүйлгээ “Muraset Limited” компани руу хийгдсэн талаар хөндөгдсөн байна. “Muraset Limited” нь тухайн үед Британийн Виржин арлуудад бүртгэлтэй байсан аж.
Энэхүү баримтыг Их Британийн санхүүгийн гэмт хэргийн мөрдөн байцаагч Анжела Баркхаус танилцуулжээ. “Muraset Limited” нь “1MBD” компанийн хэргийг зохион байгуулсан гэгддэг, эх орноосоо оргон зайлсан Лоу Тек Жотой холбоотой компани хэмээн “New Strait Times” агентлаг мэдээлсэн байна.
Мөн “Muraset Limites”-ийг Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболд “Grandcastle Assets Limited” компаниар дамжуулан удирддаг гэж Баркхаус үзжээ. “Grandcastle Assets Limited” нь “Muraset Limited”-ийн хувьцаа эзэмшигч юм.
Баркхаусын хэлснээр бол,
- У.Даш (Dash Uranbileg) нэртэй хүн рүү 2 сая ам.доллар
- Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгчид эзэмшдэг, Британийн Виржин арлуудад бүртгэлтэй “Infinite Properties Limited” болон “Bophut Investment” компаниудад тус тус 4.54 сая, 2.5 сая ам.доллар
- Сү.Батболдын хүү Б.Баттүшигт 40 мянган ам.доллар
- “Muraset Limited”-ийн захирал, Сү.Батболдын итгэмжлэгдсэн төлөөлөгч гэгддэг Чон Чу Юнд 4.5 сая ам.доллар
- Чон Чу Юний эхнэр болох Ким Хаг Сонд 1.4 сая ам.доллар шилжүүлжээ. “1MBD” компанитай холбоо бүхий хэргийн шүүх хурал үргэлжилж байгаа юм.
"Muraset Limited" нь Виржинийн арлуудад бүртгэлтэй гэдэг утгаараа оффшор компанид тооцогдоно. Харин тус компанийг С.Батболд "Grandcaste Assets Limited"-ээр дамжуулан хянадаг байсан гэж шинжээч үзээд байгаа юм.
Малайзын үндэсний баялгийн сангийн мөнгөнөөс шууд утгаараа 14.9 сая ам.доллар "Muraset Limited" рүү буюу С.Батболдын хянадаг компани руу ийн шилжсэн талаар шинжээч шүүх хурлын үеэр танилцуулсан нь анхаарал татаж байна.
Малайзын шинжээч Анжела Баркхаус нь санхүүгийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр дэлхийд тэргүүлэгч "Quantuma" компанийн Кайманы арлууд дахь салбарын тэргүүн бөгөөд санхүүгийн салбарт 20 гаруй жил ажилласан туршлагатай нэгэн аж.
"New Strait Times"-ийн нийтлэлийг эх хуваарь нь унших бол ЭНД дарна уу.
Эх сурвалж: New Strait Times
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголоос шаасан нь багадаад М�##�айзаас шаачихаж!
Монголоос шаагаад угааж угааж авсан ч юм бил үү
Batbold is real Big a man!, on the same level as Soros, Good look!
Uls ovoo mongotei bolohiim bish uu. Batbold uls#aa uguh biz.
Олон улсад aлдаршсан луйвaрчин болсонд Сү-д баяр хүргэе.
Заав�##� 10 тэрбум$ болох гэж зүтгээд байдаг юм бхда
Дараа нь 20 луу зүтгэнэ. Ханана цадна гэж байхгүй. Нэг өдөр л нэг юм дуулна даа
Эцэг хүн хүүхдээ Буруу л зүйл рүү з�##�ж байна дөө, Гэмт хэрэг үйлдэхэд Гэр бүл Үр хүүхэдээ хүртэл татан оролцуулж байдаг, Мөнга ч аргагүй л хүчтэй юм даа,
явж явж энэ новш чинь тэр М�##�айзд амиа �##�дсан хүүхний асууд�##�тай холбогдохоор юм бишүү бузар бузар
Oo naa naa ideed bai ideed bai
Зөвхөн 1 удаагийн гүйлгээ шүү дээ
Баяр хүргэе ! Монгол хүн хөрөнгөжихөд монгол хүн л дургүй бна уу даа. Үүнийг эс тоогоорой, хөөрхий бид ний монголчууд 2-3үеэрээ өмчгүй гуйлгачин явж ирсэн учраас ийм байгаа юм. Монголчуудын энэ комплекс мөдхөн арилнаа !!! Амжилт хүсье !
Ийм тэнэг болохоороо энэ хэдэн олигархи луйварчдадаа дарлуулж суугаа юм. Наад их долларынхаа оронд газар нутгаа зарсан, газрын баялагтай уул уурхай л өгсөн байгаа
ЯАНАА ЯАНА ЯАСАН ЭНЭРЭЛГҮЙ ХОРВОО БАРАГДАШГҮЙ ШУНАЛ ГЭЖ ЭНЭ ВЭ? СҮ.БАТБОЛДОД МОНГОЛЧУУД ӨРТЭЙ ЮМ УУ? ОЮУНЭРДЭНЭЭ НААДАХ ЧИНЬ ГҮРЭН ДАМЖСАН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ТОЛГОЙЛОГЧ БОЛЖ ТААРЛАА.АЯГҮЙ БОЛ ЭНЭ АЛТАНТУЯАГИЙН ХЭРЭГ......
оюунэрдэнээ одоо энэ батболдынхоо учрыг олж нэг тийш нь гаргахгүй юмуу
сү-гийн шун�##�аа гэж даравч д�##�дайн булавч бултайн манай АТГ ш�##�гаач
Энэ хулгайчийн мөнгөний тухай мэдээ ep нь хэзээ ч дуусахгүй юм байна лдаа
Дэлхий даяар цацагдсан илт ийм мэдээ яваад байхад л монголын хууль хян�##�тынхан мөрөөр нь ш �##�гахчгүй, дүлий дүмбэ оргиод л сууж байх
МАЛАЙЗЫН АВЛИГАЧДЫН ГАРТ АЙМШИГТАЙГААР АМИА АЛДСАН ИРГЭНИЙХЭЭ АРААС НЭХЭЛ ДАГАЛ БОЛОХ ЁСТОЙ ЕРӨНХИЙ САЙД АСАН МААНЬ ЮУНД ХОЛБОГДЧИХ НЬ ЭНЭ ВЭ? ТА БҮХЭН ЭРЭН СУРВАЛЖЛААЧ? ЯДАЖ ШААРИЙБУУ ГЭДЭГ ХҮНЭЭС ЕРӨНХИЙ САЙД АСАН СҮ.БАТБОЛДТОЙ УУЛЗАЖ БАЙСАН ЭСЭХИЙГ НЬ ТОДРУУЛААЧ.
энэ новшийг шарил болтол нь төрд бугшууллаа. энэ жилээс хөөж явуулж нүднээс д�##�д оруулаа. хулшайлж хөеөлсөн өмчөө идээд хэдэн жил боно биз. тэгээд жамаараа тонилно биз.
Алтантуяа агсаны хэргийг замхаруулах нэхэмжлэхгүй байх хэрэгсүүлэхгүй болгох зэрэг ажиллагаанд үе үеийн Ерөнхий сайд Гадаад хэргийн сайд нар Багиндагийн өмгөөлөгч шиг ажилласан, Миеэ С.Оюун ГХСайд асан нар бүр улайрч байсан гэдэг. Багинаг гэмгүй хүн болгох гэж. Сү Батболдын дансаар ажлын хөлс нь ирдэг байждээ
энэ луйварчныг бас лөгдрж цагаан нхрыг өмгөөлж хамга�##�аад байгах 3 өндөрийг эхлээд заылуулья
Энэ бузаруудаас их юм гарна аа
Алтаннтуяагийн амийг мөнгөөр зарсан байна.
Сү Батболд гээд өнгөрсөн сонгуулиар түүнийг магтаж сурт�##�чилгаанд оролцож явсан хүмүүс ямар бузар мөнгөнөөс хувь хүртсэн ээ одоо мэдэв үү