ЭДИЙН ЗАСАГЭдийн засгийн мэдээ

2023 оны ногдол ашиг 256 мянган төгрөгийг ирэх даваа гарагаас олгоно

"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөл 2024 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр хуралдан компанийн 2023 оны цэвэр ашгаас нэгж хувьцаанд 256 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахаар шийдвэрлэсэн. 

Компанид онцгой дэглэм тогтоож, олборлолт, борлуулалт, тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулснаар үйл ажиллагаа эрс сайжирч, 2023 оны урьдчилсан гүйцэтгэлээр 3.2 их наяд орчим төгрөгийн цэвэр ашигтай ажиллаж, ногдол ашиг тараах боломж бүрдсэн юм. Ингэснээр 1,072 хувьцаатай Монгол улсын иргэн 285 мянган төгрөгийн (татвар суутгасны дараа 256 мянган төгрөг) ногдол ашиг хүртэхээр болсон билээ. 

Тэгвэл ЗГХЭГ-аас мэдээлснээр ногдол ашгийн татварын дараах дүн буюу 256,000 төгрөгийг 2024 оны гуравдугаар сарын 25-наас дөрөвдүгээр сарын 8-ны хооронд багтаан олгох юм.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Songuuli duhuhuur ene 1072 g#####i n ami oroo shaachih yumaa

Зочин
Зочин

нэгж хувьцаанд гэж хуцаж байна

Зочин
Зочин

ЗА НООГДОЛ АШГАА АВААД НЭГ САЙХАН БАЙР АВЧИЙ ҮЛДСЭНЭЭР НЬ НЭГ САЙХАН ПҮҮЖГИЙ АВЧИЙ МАН аа НАСААР НЬ СОНГИЙДОО БАЯРАЛЛАА ЭНХРИЙ ХАЙРТ НАМ МАНДАН БАДРАГ

Холбоотой мэдээ

Back to top button