Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

Дэлхийн хамгийн агаарын бохирдолтой 100 хотын 99 нь Азид байдаг

Агаарын чанар хянадаг “IQ Air” нэртэй Швейцар компани 2023 оны дэлхийн агаарын чанарын тайлангаа мягмар гарагт /2024.03.19/ нийтэлсэн байна. Тус тайлангаас харвал дэлхийн хамгийн агаарын бохирдолтой 100 хотын 99 нь Ази тивд оршдог аж.

Тэдгээр 99 хотын ихэнх буюу 83 нь Энэтхэгт байрладаг. “IQ Air” компани ДЭМБ-аас гаргасан агаарын чанарын стандартыг ашиглан хотуудыг жагсаасан байна. Энэтхэгийн 83 хотод PM2.5 тоосонцрын агууламж ДЭМБ-аас зааж өгсөн түвшнээс 10 дахин их байжээ.

“IQ Air” нийт 134 орны 7,812 хотыг агаарын чанараар нь жагсаасан юм. Ингэхэд зөвхөн долоон орны агаарын чанар л ДЭМБ-аас гаргасан PM2.5 тоосонцрын удирдамжтай (жилд дунджаар 5мкг/м3 ба түүнээс бага) нийцсэн байна.

Улаанбаатар хотын хувьд 2023 онд PM2.5 хэмжээтэй тоосонцрын агууламж дунджаар 22.5 мкг/м3 хэмжээтэй байсан юм. Энэ нь агаарын бохирдлоор 7,812 хотоос 982-т орох үзүүлэлт.

“IQ Air” компанийн гүйцэтгэх захирал Фрэнк Хаммес “Агаарын бохирдол бидний амьдралын аль ч хэсэгт нөлөөлж буй харж болно. Хамгийн их бохирдолтой орнуудад хүмүүсийн амьдралаас 3-6 жилийг авч одож байна” хэмээжээ.

Эх сурвалж: CNN, IQ Air

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button