Улс төрийн мэдээ

Н.Учрал: Е-Mongolia систем дээр эмийн жор бичих боломжтой боллоо

Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүдээс ЦХХХ-ны сайд Н.Учрал мэдээлэл хийлээ.

Тэрбээр, 2023 оны 12 дугаар сард Монгол Улсын Ерөнхий сайдын захирамжаар эрүүл мэндийн салбарын цахимжилтыг эрчимжүүлэх ажлын хэсгийн байгуулсан.  ЭМЯ, ЦХХХЯ өнгөрсөн хугацаанд хамтарч ажиллаа. Үүний үр дүнд долоон системийг мэдээлэл солилцох боломжоор нь хангаж, иргэд олон нийтэд танилцуулахад бэлэн болсон байна. Үүнд:

  1. Өнөөдрийн байдлаар эмийн жорын мэдээлэл солилцох боломжийг хангуулж E-Mongolia систем дээр нэгтгэж оруулж байна. Өнгөрсөн хугацаанд бичгээр эмийн жорыг гаргац муутай бичдэг байсан тохиолдлоос болж буруу эм өгөх зэрэг тохиолдлууд илэрдэг байсан. 2024 оны гуравдугаар сард авсан сүүлийн мэдээллээр цагдаагийн байгууллагад хуурамчаар эмийн жорыг үйлдэж мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг ашигласан гэмт хэргүүд бүртгэгдэж байна. Тийм учраас өнгөрсөн хугацаанд ЭМЯ-тай хамтарч ажилласны үр дүнд бид төрийн цахим үйлчилгээний зохицуулахтай холбоотой УИХ-аар батлагдсан 109 хуулийн хүрээнд мэдээлэл солилцох, хадгалах журмыг засгийн газраар батлуулсан. Ийн хоёр сайдын тушаалаар тухайн программ хангамжид тавигдах стандартуудыг нь баталсан. Одоогийн байдал эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа 30 гаруй эм, эмнэлгийн мэргэжилтнүүд өдөр тутамдаа 11 төрлийн программ хангамжийг хэрэглэдэг байсан.
  2. Дүрс оношилгооны дүгнэлтүүдийг оруулж ирсэн- Энэ дүгнэлт бол иргэн эмнэлгийн системд бүртгэгдсэн дүрс оношилгооныхоо дүгнэлтийг өөрийн зөвшөөрлөөр бусад эмнэлэгт харуулах боломж бүрдэж байгаа.
  3. Шинжилгээний хариу- Иргэн шинжилгээнийхээ хариуг авахаар дахин эмнэлэгт очихгүй, хүлээхгүй бодит цаг хугацаанд шуурхай авах нөхцөлийг бүрдүүлж өгч байгаагаар онцлог.
  4. Хүүхдийн урьдчилан сэргийлэх тарилгын гэрчилгээи зэрэг системүүдийг нэвтрүүлж байгаа.

Өнөөдрийн байдлаар бид эмийн жорын системийг хамгийн түрүүнд нэвтрүүлж байна. тавдугаар сарын 04-ний өдрөөс өмнө эдгээр системүүдийг 7, 7 хоногийн зайтай оруулаад тавдугаар сарын 04-ний өдөр Е-Mongolia 4.0-ийг олон нийтэд танилцуулах үеэр уг 7 систем бүрэн нэвтэрч эхэлнэ. Одоо туршилтын хугацаанд сургалт хийж эхэлсэн" гэлээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ц. Наранцацрал

СУИС-ийн харьяа РТМУС-ийг сэтгүүл зүй чиглэлээр сурч, төгссөн. Сэтгүүл зүйн салбарт дөрөв дэх жил ажиллаж байна. Нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
3 сар 27, 2024 15:49

Ждү чин Учр�##� �######�!

Холбоотой мэдээ

Back to top button