Дональд Трамп Жо Байденыг "хүлсэн" байгаа бичлэг нийтэлсэн нь шүүмжлүүлжээ

АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп баасан гарагт /2024.03.29/ Ерөнхийлөгч Жо Байденыг олсоор хүлсэн болгож янзалсан бичлэг нийтэлсэн байна. Бичлэг дээр нэгэн машин ардаа тэрхүү зургийг наасан байсан юм.

Трампын сонгуулийн кампанит ажлын төлөөлөгч Стивен Чеун “Тэр зураг хурдны замаар явж буй ачааны машины ар талд байсан. Ардчилсан намынхан болон бусад галзуу солиотой хүмүүс Ерөнхийлөгч Трамп болон түүний гэр бүлийн эсрэг хүчирхийлэл үйлдэхийг уриалсаар ирсэн. Бас тэд хууль зүйн системтийг түүний эсрэг ашиглаж байгаа” гэжээ.

Тэгвэл Байдены сонгуулийн кампанит ажлын төлөөлөгч Майкл Тайлер “Цус урсгаж, бардам хөвгүүдийг (бүлэглэл) бэлэн байхыг уриалдаг учраас Дональд Трамп ийм тэнэг зураг нийтэллээ. Трамп улс төрийн хүчирхийлэл үйлдэхийг байнга өдөөж сэдэлжүүлдэг. Хүмүүс түүнд нухацтай хандах цаг нь ирсэн. Нэгдүгээр сарын 6-нд манай улсын ардчиллыг хамгаалж байгаад халдлагад өртсөн Капитолын цагдаагийн ажилтнуудаас асуугаарай” хэмээсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүлсэн ч яадаг юм