Улс төрийн халуун сэдэв

М.Энхболд, Ц.Элбэгдорж нар яг жинхэнээсээ сонгуульд "улайрч" байгаа юу

Хураангуй.

Хөшигний ард, МАН-ын залуу удирдлагуудын тайлбарлаад байгаачлан энэ удаагийн сонгуульд Ц.Элбэгдорж, М.Энхболд нар тэгтлээ их идэвхтэй оролцоно гэдэгт та итгэж байна уу. Үүнд хариулт эрцгээе.

  • М.Энхболд Бага хурлын зааланд ганцаараа сууж байгаад гарчээ.
  • Ц.Элбэгдорж Л. Оюун-Эрдэнийг "Өөртөө дурласан эргүү дагз" гэж жиргэв.
  • Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлэг Ц.Элбэгдорж руу чиглэж, газрын сонсгол М.Энхболдыг онилно.
  • М.Энхболд, Ц.Элбэгдорж нар ил байдлаар сонгуульд идэвхтэй дуугарч эхлээгүй байна.
  • Тэд хөшигний ард сонгуулийн явцыг идэвхтэй ажиглаж буй гэдэг таамаг илүү бодитой юм.

Дэлгэрэнгүй.

Нэг. Ц.Элбэгдорж

Засгийн газрын тэргүүн, МАН-ын дарга Л.Оюун-Эрдэнийн саях Ц.Элбэгдорж руу хийсэн чиглүүлэг нь, ойрх хүрээний "Эрдэнэт үйлдвэр"-ийн 49 хувь руу чиглэсэн өнцөг биш байв. Тэр ерөөс Ц.Элбэгдоржийн Эрдэнэт үйлдвэр дээрх 1998-2017 он хүртэлх 19 жилийн улс төрийн тоглолтыг монголд өрнөсөн нийгмийн шилжилтийн 30 жилийн явцтай уяж ярьсан логик анзаарагдана.

Ингэхдээ С.Зориг агсныг хөнөөсөн хэргээр эффект өгч, Ц.Элбэгдоржийн Х.Баттулгад бүрэн эрхээ шилжүүлэх үеэрээ "Тэр хэргийг л битгий хөндөөрэй, бусад нь надад хамаагүй" гэж хэлсэн гэх үгээр чимэг үүсгэжээ.

Одоогийн нөхцөл байдал дээр "Эрдэнэт үйлдвэр"-ийг монголд оруулж ирсэн сахал Д.Эрдэнэбилэгийн багт хамаарах хэрэг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс прокурорт буцаагдчихаад буй. С.Зориг агсныг хөнөөсөн гэх хэргээр ял эдэлж байсан Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар суллагдаж, хүний эрхийн асуудлаар олон улсад хандана гэдгээ зарлаад нэлээд удав.

Харин сахал Д.Эрдэнэбилэг гадны оронд эмчлүүлэхээр шүүхэд дэнчин тавьж хилээр гараад, өнөөг хүртэл ирээгүй байгаа юм. Түүнийг энэ удаагийн сонгуулиар Ц.Элбэгдоржийн талыг санхүүжүүлнэ гэсэн бат нот яриа улс төрийн хүрээнд өрнөсөөр байна. Нөгөө талд Д.Эрдэнэбилэгийн талынхан "том ах"-ынхаа эрүүл мэндийг маш хүнд байгаа тул юун сонгууль мантай гэсэн тайлбар л хийж байгаа.

Ц.Элбэгдорж хөшигний ард аг чиг тайван буй гэх авч саях Л.Оюун-Эрдэнийн нэвтрүүлгийн үеэр айхтар агдганасан ч эрхгүй анхаарал татна. Тэр ямартай ч ажнай Б.Бат-Эрдэнэ, С.Баярцогт нартай ойр байж, тэд нь сонгуульд идэвхийлэн хандсаар байгаа нь үнэн юм.

Тэр гэвч ил гарч шуудхан оролцохгүй. Ер нь гадна дотноос элдэв цэцэрхлээ хэлээд сууж байхаар тооцсон ч байж болох. Дээр бичсэнчлэн баахан идэвхгүй байгаа гэх эсрэг яриа ч хөвөрч байгаа. Үүнийг МАН-ын залуу хөвүүд баахан хөөсрүүлдэг болсоор ч тун их удаж байна.

Гол нь, "Үндсэн хуулиараа Монгол Улс парламентаа өргөтгөж, засаглалыг нь илүү бэхжүүлэх шинэ шат руу үсэрч байна. Үүнийг ойлгоод, эрт эдүгээ хүмүүсээ таниадхаач" гэсэн Л.Оюун-Эрдэнийн дотоод хашхираанаар Ц.Элбэгдорж муу муухайн жишээ нь болов. Тэр ч бас зөрүүлээд Засгийн газрын тэргүүнийг "Өөртөө дурласан эргүү дагз" гэж жиргэсэн юм.

Хоёр. М.Энхболд

Саяхан болж өнгөрсөн МАН-ын Бага хуралд М.Энхболд ирсэн. Хуучин цагаараа бол тэр тайзан дээр л бурхан лугаа үзэгдэж, Удирдах зөвлөлөөр хайрцаглаж оруулж ирсэн саналаа танилцуулчхаад гардаг байв.

Удирдах зөвлөлөөр хэлэлцсэн санал нь ч бас түүний хүсэл байсаар ирсэн. Улс төрийн тавцанд ингэж баахан вакум явж, эрх мэдлийг зөөлөн аашаараа халхавчлан засагласаар удсан нэгэн юм.

Гэвч саяхны Бага хурал дээрх баахан ханьгүйдэж, ганцаараа шахам сууж байгаад гарсан талаар намынх нь залуус ярилцах болов. Өнгөрөгч 2020 оны УИХ-ын сонгуулиар түүнд "Ирэх сонгуулиар танд мандат өгнө" хэмээгээд, Төв аймгийн тойргоос хасаж орхисон. Бүр МАН-ынхан эрх мэдэлтэй цагт нь сэрвээ өндрөөр тэнцдэг байсан хурдны хүлгийг нь ч өнгөрсөн жилүүдэд хасаж тохуурхсаар ирэв.

Гэвч ил тэр орилсон удаа үгүй. Мөнхүү 2024 оны сонгуульд УИХ-ын өрсөлдүүлнэ гэж амласан намынхаа нөхдөд баахан итгэдэг талаар тойрон хүрээлэгчид нь ярьдаг. Харин МАН-аас нэр дэвшүүлэхгүй байх хар дансанд оруулсан хүмүүс дунд саяхнаас тэр нэрлэгдэх болов.

Хөшигний ард М.Энхболдын фракц тэр чигээрээ өөр эвсэл тэргүүлэн, сонгуульд оролцох гэж буй Н.Номтойбаяртай баахан ойртсон гэж яригдсан. Гэвчиг бодит байдал дээр насаараа МАН-ыг дагаж, төрийн албан тушаал, эрх ашгаас зүүгдсэн хуучнууд тийм ч хурдан төв намаасаа гараад давхичихгүй юм. Эрх мэдэл Л.Оюун-Эрдэнэ нарт байгаа цагт тэд бас өөрсөд дээр ирэх эрсдэлээс ч эмээх билээ.

МАН-ын залуу хөвүүдийн тухайд, газрын сонсголоор М.Энхболд талыг баахан намнахаар тооцож, саях нэвтрүүлгээрээ Ц.Элбэгдоржийг ониллоо.

"Бүх мөнгөө бариад ах нартаа очдог байсан үеэсээ Л.Оюун-Эрдэнийн ачаар арай урагшилж л байна" гэсэн нэг хэсэг байхад нөгөө талд "Нэг муу санагдсан хүндээ боломж олгодоггүй, тэдэнд таалагдаагүй бол мандат, жагсаалт авахгүй" гэж Х.Нямбаатар, Л.Оюун-Эрдэнэ нарын хувийн араншинг шүүмжлэгчид ч олон байна. Тэд нь ч бас зориод буй нь зөв мэт ав чиг ойр зууртаа үнэгэн заль ихийг л хэрэглэх юм.

Г.ИТГЭЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
16 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ЗочинБУЗРЫГ БУЗРААР
ЗочинБУЗРЫГ БУЗРААР
4 сар 2, 2024 07:59

ИДЭЖ УУХААС ЦААШГҮЙ АЙЛЫН ХҮҮХДҮҮДИЙН ХООЛ БУЛААСАН, АРЧААГҮЙ ГӨЛӨГНҮҮД БАЙЛАА. УЛС ЭХ ОРНОО ХУДАЛДСАН АРЧААГҮЙ ЗУЛБАСАГАНУУД БАЙЛАА. ӨӨР АЙЛЫН ТӨРИЙН ТЭРГҮҮНҮҮД УЛС ЭХ ОРОН АРД ТҮМНИЙ ИТГЭЛИЙГ ЯАЖ ДААХ УУ АЙЛ ГЭР ЯАЖ АЗ ЖАРГАЛТАЙ БАЙЛГАХ УУ ГЭЖ БОДОЖ БАЙХАД МУУ АЛНЫ АЦНЫ ГӨЛӨГ ШИВТЭРНҮҮД ҮХЭЖ ДАЛД ОРООРОЙ ТЭР ХОТ ХУВААРИЛСАНЫГ НЬ ХАР МУУ МИЕЭ ХУЖААГ АЛАХ ХЭРЭГТЭЙ БАДАМЖУНАЙТАЙ НЬ

Зочин
Зочин
4 сар 2, 2024 08:53

Яг үнэн эрлийз хурлийзууд УБ хотыг бетонон ширэнгэ, утаа тортогтой, бохир ус баас шээстэйгээ холилдсон асар том жорлон болгосон доо!

Зочин
Зочин
4 сар 2, 2024 08:46

Одоо больё оо энэ хэдийн царайг харсаар байгаад үнэхээр з�##�хаж байна

Зочин
Зочин
4 сар 2, 2024 09:04

Бугшсан хүмүүсээ сонгож тэнэгтэхвийдээ хүмүүсээ. Гэхдээ энэ хэд гарч ирээд байхыг бодоход сонгуульд д�##�дуур асар их будлиан хийдэг нь тодорхой байгаа биз. Сонгууний хороо нтр нь авилг�##�д идэгдчихсэн өмхийрсөн газар байдын байна л даа

Аглу
Аглу
4 сар 2, 2024 09:23

ХУЛГАЙЧ нар зүгээрл �######�О

Зочин
Зочин
4 сар 2, 2024 09:50

Эд нар сонгуульд оролцохгүй ээ. Эд нар ббрсдийн хүнээ сонгуульд оруулж өөрсдөө араас нь удирдана. Тэр хүмүүсийг нь бид сонгохгүй байх ёстой юм

Зочин
Зочин
4 сар 2, 2024 09:57

зориудын бичлэг байна, лбгдрж ми нар өөрсдөө сонгуульд оролцох нэр нүүргүйгээ мэдэж байгаачлан уяаны гөлгүүдээр МАН ыг Оюунэрдэнийг самрахаар байж ядан тэчьяадаж суугааг монгол даяараа мэдэж байхад хэний да�##�гавраар гөлөг төөрүүлэлцэх санаатай шөвгөр хошуугаа билүүдээд суунаа угаадас өтгөн хамаагүй шингэн хамаагүй үмхэж л байв�##� болоо улс л даа хятадын эрлийзүүд 90 оноос самарсаар өнөөгийн Монгол ийм болсон шүү

Зочин
Зочин
4 сар 2, 2024 10:36

МИНИЙ АХ БУХ МЭЛХИЙГ ЯАЖААГААН ТААНУУД ЭВИЙ МИНЬ МААНАГ ЦАРАЙЛЧИХААД ГЭРТЭЭ СУУГААД ХЭЦҮҮ БАЙНАШТ ОДОО МӨНГӨГҮЙ ХЭЦҮҮ БАЙНА ХӨӨРХИЙ МИНЬ ӨЧИГДӨР ЦАЙНЫ ГАЗРААС ХУУШУУР АВЧИХСАН ИДЭЖ БАЙСАН ИНГЭЖ БОЛОХГҮЙШТ.ЭРХ МЭДЭЛТЭЙ МУНДАГ ТОМ ДАРГА БАЙХАД НЬ ТААНУУД МИНИЙ АХЫН АЛХСАН ГАЗРААС АДИС АВЧ БАЙСНАА МАРТАА ЮУ? ОДОО МИНИЙ МУУ АХ ИХ ХУРАЛД ЧААЧИХААД ГАНЦ НЭГ ГАЗАР ЗАРААД МӨНГӨТЭЙ Л БОЛОХЫГ ХҮССЭН БАЙХ БОЛГОЧИХООЧ ӨРӨВДӨӨЧ ХАЙРЛААЧ АХЫГ МИНЬ ХАРАХААС Л ӨРӨВДӨӨД БИ ШӨНӨЖИН ОРОН ДОТРОО УЙЛЖААГААШТ ӨГ ЗА ГАНЦ МАНДАТ БАЯНӨЛГИЙД ҮЗҮҮЛЧИХ

Зочин
Зочин
4 сар 2, 2024 11:31

Энэ 2-г харахаас нэрийг сонсохоос дургүй хүрч бөөлжис хүрдэг. Энэ 2-г хэн гэдгийг Монголчууд сайн мэднэ, уг нь шоронд байх ёстой новшнууд...

Зочин
Зочин
4 сар 2, 2024 13:28

Энэ 2 бол уяаны нохойнуудаа л тавиад ард нь нуг нуг гэж хөхөрсөн шигээ суух биз

иргэн
иргэн
4 сар 2, 2024 16:33

муухай хүмүүс,араас нь СҮ.Батболд,С.Баяр гээд яадаг ч үгүй луйварчид байх юмаа

Зочин
Зочин
4 сар 2, 2024 17:27

Үеэ өнгөрөөсөн нууц хорлогчид улс төрөөс яагаад холдож чадахгүй бгаа нь хулгай луйвраас хамга�##�ах гэж

Зочин
Зочин
4 сар 2, 2024 19:14

Энэ новшнууд зүгээр л цайрсан өлөн хулгайчууд бус уу.

Зочин
Зочин
4 сар 2, 2024 22:32

мөн горьдвоо

ЗочинМонголоо тоноод оффшорт хийчихсэн ялсан ялтан
ЗочинМонголоо тоноод оффшорт хийчихсэн ялсан ялтан
4 сар 3, 2024 05:12

Элбэгийн хүүүүнд олё оосорлох арг байэ

Зочин
Зочин
4 сар 3, 2024 16:52

Эрлийз хурлийз хунхуузуудыг сонгуульд бүү нэр дэвшүүл. Жагса�##�тад бүү оруул. Түүнчтлэн хулгайч луйварчид авилгачид оффшорчид урвагчдыг хэнч байсан бүү нэр дэвшүүл. жагса�##�тад бүү оруул

Холбоотой мэдээ

Back to top button