М.Бадарчийг “цагаатгаж”, эрхийг нь сэргээх тохирооны цаана Г.Занданшатар, У.Хүрэлсүх нар нэгджээ

М.Бадарчаас допинг илэрсэн нь үнэн ч сонгуулиас өмнө барилдах эрхий нь сэргэж, “цагаатгах” тохироо хийгдээд байна.
Сошиал орчинд ч хаа нэг “М.Бадарчийн барилдах эрх сэргэлээ” гэсэн худал мэдээлэл түгдэг болсон. Сэтгэгдэл хэсгийг, олон нийт асуудалд хэр ул суурьтай хандаж буйг тандаж байх магадлалтай.
Гэвч М.Бадарчийн барилдах эрх сэргэх битгий хэл арбитрын шүүх ч хуралдаагүй байна. Хэдийгээр арбитр түүний талд шийдлээ ч МҮБХ эрх сэргээх эсэхээ мэднэ. МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав бол “Шинжилгээний хариуг л баримтална” хэмээн гэдийж буй талаар эх сурвалжууд хэлдэг.
ТЕГ, ЦЕГ, АТГ-ын хамтарсан ажлын хэсэг хүртэл гарч байж авсан сорьцоос допинг илэрчхээд байхад М.Бадарч хэрхэн “цагаатгагдана” гэж?
Г.Занданшатар Архангайд сурталчилгаа хийхдээ М.Бадарчийг авч явна
Учир нь сонгууль ойртож байна. Тойргууд томссон. Улмаар УИХ-ын дарга Г.Занданшатар урьдынх шиг зөвхөн Баянхонгорт биш, Архангайд ч сурталчилгаа хийнэ. Харин ингэхдээ Архангайгаас “аваргалсан” М.Бадарчийг дагуулж явахаар болоод байгаа. Багагүй хугацаанд яригдсаар одоо баталгаажжээ.
Түүнээс өмнө М.Бадарчийн допингийн асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй биз дээ. Нөгөө талаар, М.Бадарчийн цаана БХ-ын сайд Г.Сайханбаяр, Г.Сайханбаярын цаана Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бий. Ингээд төрийн гурван өндөрлөгийн хоёр нь хүч нэгтгэчихвэл М.Бадарч дийлдэхгүй. Олимпод цагаан тугийн дор оролцох эрсдэлтэй болчхоод, Допингийн эсрэг үндэсний төв дээр тусгайлан анхаарч ажилласан Засгийн газрын ажил ч талаар нэг тарах болно.
Г.Сайханбаяр Архангайнх, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхтэй нэг анги.
М.Бадарч дээр үүссэн эрүүгийн хэрэг хэрхсэн бэ?
Ер М.Бадарчийн тухай бичвэл бичихээр юм олон байна. Улсын их баяр наадмын дараа, допингийн шинжилгээний хариу гараагүй байхад цолны мялаалга гэж их хэмжээний мөнгөн шагнал хураасан. Атал допинг илэрчихсэн. Ингээд М.Бадарч дээр залилангийн агуулгаар эрүүгийн хэрэг үүсэх нөхцөл бүрдэж, хуулийн байгууллагаас дуудаж эхэлмэгц осолд орсон гэх.
Тэр эрүүгийн хэрэг одоо хэрхсэн нь тодорхойгүй, хуулийн байгууллага ам нээдэггүй. БХ-ын сайд Г.Сайханбаярыг нөлөөлсөн үү гэж харддаг.
Допингийн эсрэг үндэсний төвийг “эрх зүйн чадамжгүй” болгох ажиллагаа
Үүний дээр төдийгөөс өдий хүртэл допингийн шинжилгээ авч ирсэн, WADA байгууллагын албан ёсны эрхтэй Допингийн эсрэг үндэсний төвийн статусыг улсын бүртгэл дээр будилаантуулж байна.
Товчхондоо, Допингийн эсрэг үндэсний төвийн нэрийг өөрчлөөд бүртгэчхэж байгаа юм. Нэр өөрчлөх хүсэлтийг шүүх хэлэлцдэг бол энэ удаа тэгсэнгүй. “Иргэний гомдлоор” гэсэн үндэслэлээр УБЕГ-ын нэг байцаагч Допингийн эсрэг үндэсний төвийн нэрийг шуудхан өөрчилсөн.
Допингийн эсрэг үндэсний төв шүүхэд хандсан ч товлогдохгүй байгаа.
Допингийн эсрэг үндэсний төв нь УБЕГ-т “Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага” нэртэй байсан бол одоо “Допингийн эсрэг төв” болж, өөрчлөгдөөд байгаа юм. 2007 онд, анх байгуулагдахдаа ийм нэртэй байсан. Харин 2017 онд Ж.Хатанбаатар тус байгууллагын УЗ-ийн даргаар томилогдож, нэр нь “Монголын допингийн эсрэг үндэсний байгууллага” болж солигдсон. Харин тухайн үед УЗ-ийн нэг гишүүний гарын үсгийг дуурайлгаж зурсан гэх асуудлыг сөхөгджээ.
Энэ үндэслэлээр 2017 оны өөрчлөлтийг хүчингүй болгож, 2007 оны нэр лүү нь буцаасан гэсэн үг. Үүний тулд дээр дурдсанчлан шүүхэд хандах ёстой. Нөгөө талаас, хөөн хэлэлцэх хугацаа дууссан асуудал. Гэвч шүүхийн шийдвэргүйгээр Допингийн эсрэг үндэсний төвийн нэрийг сольж, үүнийгээ “Эрх зүйн чадамжгүй байгууллага боллоо” хэмээн “сэвцгээж” байна.
М.Бадарч ба арбитрын шүүх
М.Бадарч анхандаа арбитрын шүүхэд хандахдаа АТГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт багтсан хүмүүс сорьц авах тусгайлсан сургалтад суугаагүй гэж маргасан. Өөрөөр хэлбэл шинжилгээний хариутай маргаагүй, харин процессын алдаа болгох гэж үзсэн. Дараа нь үүнийгээ “Шээс солигдсон” болгож өөрчилсөн. Эргээд маргах үндэслэлээ “Процессын алдаа” болгож, буцаасан.
Ийн дүлэгнэж дүлэгнэж, Допингийн эсрэг үндэсний төвийн нэр солигдсоны дараа “Шинжилгээ авсан байгууллага өөрөө эрх зүйн чадамжгүй” гэдэг үндэслэлийг урдаа барихаар шийдээд байна.
Арбитрын шүүх гуравдугаар сарын 7-нд хуралдаад хойшилсон. Тов нь гараагүй байна. Энэ сарын сүүлээр хуралдана гэсэн мэдээллүүд ирж байгаа. Чухам энэ хуралдаанаар, шүүх “Допингийн эсрэг үндэсний төв улсын бүртгэл дээр маргаантай байна. Эрх зүйн чадамжтай эсэх тодорхойгүй” гэдэг үндэслэлээр, М.Бадарчийн талд шийдэх бололцоо үүсжээ.
Мөн Арбитрын шүүх гэгч ТББ нь ч нэг бөхөөс 5 сая төгрөг авснаар (нэхэмжлэх үүсгэх төлбөр) хэрэг нээдэг. Өмнө нь Э.Оюунболдын эрхийг сэргээж байсан удаатай. Шүүх хуралдаа Допингийн эсрэг үндэсний төвийн талыг оролцуулаагүй. Харин Э.Оюунболд эрхээ сэргээлгэж аваад, Цагаар сарын барилдаанд дахиад допинг хэрэглэчихсэн. Барилдах эрхээ бүх насаараа хасуулсан.
Энэ байгууллагад М.Бадарч найдсаар байна.
М.Бадарчид сэргээш худалдсан сүлжээг шалгаж байна
Уг нь Допингийн эсрэг үндэсний төвөөр тоглох бол хайран. Засгийн газар, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан нар ажлын хэсэг гаргаж, төвлөрч ажилласан. Энэ байгууллагыг зарчмын хувьд шинэчилж, WADA-гийн зөвлөмжийг хангаж, олимпод цагаан туган дор оролцох эрсдэлийг хааж чадсан. Авчиг, “Эрх зүйн чадамжтай эсэх эргэлзээтэй” гээд арбитр нь М.Бадарчийн талд шийдчихвэл эргээд WADA-гийн нүүрийг харах амаргүй л болно.
М.Бадарчийн шинжилгээний хариу яг таг Допингийн эсрэг үндэсний төвд хадгалагдаж байгаа. Ташрамд, түүнд сэргээш худалдсан сүлжээний хүмүүс өнгөрсөн баасан гарагт 16.5 кг допинг оруулж ирэх гэж байгаад баригдчихаад байна. Допинг худалддаг энэ сүлжээг ч хуулийн байгууллагынхан шалгаж байгаа юм билээ.
Э.Оюунболд ч далимдуулан маргах уу
Нөхцөл байдал ийм ил тод байхад “Бөх бол төр” гэгчээр УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын сонгуулиар М.Бадарчийг дагуулж явахдаа нэр төрийг нь сэргээх дээрх “үйл хэрэг”-т оролцож байгаа бол “Шодоргос!” гэж бахирахаас аргагүй. БХ-ын сайд Г.Сайханбаяр, Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн фракц ч үүнд тодорхой хэмжээнд нөлөөлсөөр ирсэн гэж яригддаг.
“Бөх нь барилдахгүй болохоор нутагт минь ган, зуд болоод байна уу даа гэж өөртэйгөө холбон боддог” гэж омойтсон Э.Оюунболд ч нэмэгдэх сурагтай юм билээ. Дөрөвдүгээр сарын сүүлээр, арбитр М.Бадарчийг хэлэлцэх үеэр Э.Оюунболд давхар гомдол гаргаж үзэхээр тохирсон гэх.
Улсын их баяр наадам бол агуулга дүүрэн үйл явдал. Монголчууд үндэстнээрээ нэгдэн нийлдэг наадмын барилдаанд допинг хэрэглэсэн ёс зүйгүй бөхчүүдийг төр нь өмөөрч, давхар өөрсдөдөө ашигтай байдлаар үгсэх нь лав шинэ 30 жилд баймгүй асуудал.
Арбитрын хуралдаан, нийт үйл явдлыг анхааралтай ажиглах нь чухлыг уншигчдадаа эл нийтлэлээр сануулж байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
За болио өөрсөдөө хуульгүй юм шиг загнахаа боль ичиж үх зандаа минь хууль тогтоогчийн даргаа
ОДОО допингтой ( нэр �##�дар эдийн шун�##�тай ) бөхчүүдийг хараад баясаад суудаг монгол хүн гэж хаана ч байхгүй
.Монгол өв уламжл�##�аа хэвээр авч явна гэвэл бөхчүүд нь допингоос хол байх хэрэгтэй . Арбитр гэх байгууллага нь за барилдуулчихъя гэхээр давтан олон төрлийн бодис хэрэглэчихээд маргаад байх нь онцгүй .Монгол битгий хэл дэлхийн спорт допингтой бол улсаар нь тэмцээнд оруулахгүй гэж байна .Ойлгож сэтгэгдэл бичиж баймаар юм. Ганц увсын бөхчүүд биш МОНГОЛЧУУД допингийн хэрүүлээс з�##�хаж байна.
ЭНЭ НЭГ ТЭНГИС ГЭГЧ УВСЫН ӨЛӨН БӨӨС БАДАРЧИЙГ Л ЦАГААДЧИХ ВИЙ ГЭЖ ХАРДАЖ БГААД ӨӨРӨӨ ЦУС ХАРВАЧИХ ВИЙ ДЭЭ! ЯАГААД ИНГЭТЛЭЭ УВСЫНХАН ХҮНИЙ МУУД ДУРТАЙ БДАГ ЮМ БОЛОВ ОО? ХАРДАЖ ҮХЛЭЭ ЮУ? ХА ХА
Пүү Улс төрийн асар том асууд�##�д унаждээ. Бөхийн ард мөнгө явдагаа гэж үнэн л дээ
Энд Увсын АН ын троллууд л гүтгэлгийн зохиолоо бичиж эхэлжээ. Занданшатар очиж очиж Бадарчийг хань татаж дагуулаад явах юм гэнэ. Хүн үнэмшилээр юм зохиож ч чадахгүй байж...
Би Увсых биш гэхдээ шудрага л байя.Хүрэлсүх гуай хууль гэж юу ч мэдэхгүй улсаа самарч гүйцлээ.21 онд Хүй Долоод барилдсан 512 бөхөөс Хэнтийн Оюунболд, Хадбаатар нараас допинг илэрсэнд хорсоод шөвгөрсөн бөхчүүдийн цолыг өгөөгүй.Ийм маанаг төрийн тэргүүн байдаг юмуу.
Тэнэгтээч ээ . Допингтой бөхөөс болж аймагаар нь ялгаад бас болоогүй намаар нь муулахыг дээрхи тэнэг оролджээ
Эдийг , нэр �##�дарыг хүчээр олж авдаг болохоос эмээр орлуулж авдаггүй .
Харин тиймээ үүнийг Увсыхан л бичиж байгаа
odoo oyun boldiig barilduul erhiig ni sergee batsuuri hergelsen l bizdee
Хэнтийн м�##� минь танай оюунболд давтан хэрэглэсэн нэг төрлийн биш хэд хэдэн төрлийн бодис хэрэглэсэн ойлгож байна уу
Занданшатар арай ч ийм м�##� шиг тэнэг биш байлгүй дээ. Төрийн эрх барих дээд байгууллагын дарга хүн ядаж дээр үеийн дарга Жамсрангийн Самбуугийн т�##� шиг байх байх хэрэгтэй шдээ.
Яг үнэн Сайханбаяр ядаж Батын Доржийн т�##� шиг байх хэрэгтэй шүү.
Үндэсний спорт юм бол допин энэ тэрээ больчихсон нь дээр л дээ, хагарч бутархаас өөр үр дүн байхгүй шүү дээ,
Допингийн шинжилгээг нарийн хян�##�т дор, зохих стандартыг баримт�##�ж аваагүй учраас л Бадарч эсэргүүцээд байгаа. Ингэж эсэргүүцэх үндэслэл бүрэн байгаа болоод Оюунболд аварга, Бадарч арслан хоёр зүй ёсны шаардлага тавьж байгаа болно. Яг үнэндээ өнгөрсөн жил нэг ч бөхөөс допинг илрээгүй нь маш НО-той. Өнгөрсөн жил л гэнэт шөвгөрсөн бүх бөхчүүд допинг хэрэглээгүй гэдэгт итгэх хүн цөөн. Яагаад вэ гэдгийг энд тайлбарлав�##�: наадмаар 4 давсан 32 бөх допингийн шинжилгээнд хамрагддаг. Шөвгөрсөн бөхчүүд шинжилгээ өгөхдөө гэрч болон хянагчийн хамт тусгайлан бэлтгэсэн өрөөнд орж тусгай саванд шээдэг. Олны нүднээс д�##�д өрнөдөг энд л хамаг НО өрнөдөг гэх. Тодруулб�##� шинжилгээнд хамрагдаж буй тамирчин тухайн өрөөнд орохдоо өөр саванд нууж ордог асууд�##� түгээмэл гардаг гэж яригддаг. Ингэхдээ хажуу дахь хянагчаа арг�##�аад л дуртай хүний шээсийг шинжилгээний саванд хийгээд гараад ирдэг гэдгийг олон бөх ярьж байна. Олон улсын допингийн эсрэг байгууллага “ВАДА”-гийн дүрэмд зааснаар бол “ВАДА”-гийн сург�##�танд хамрагдаж сертификат авсан хүн допингийн шинжилгээнд ажиллаж ёстой. Гэтэл Монголд энэ дүрэм огт үйлчилдэггүй. Ийм зөрчил гараад олон жил болж байгаа болохоор л “ВАДА” Монгол улсыг 2024 оны 1-р сар хүртэл энэ бүх �##�даа завхр�##�аа засах хугацаатай үүрэг өгсөн. Алдаагаа засаж байна гээд допингийн шинжилгээг хууль журмын дагуу аваагүй байж хамгийн өсөх ирээдүйтэй з�##�уусаар сор тахих үйл явц өрнөөд олон жил болж байна. Үнэхээр допинг хэрэглэсэн гэх 43 бөхөд ч яг ижил хариуцлага тооцсон юм болов уу гэхээр огт тийм биш. Харин ч бүр заримынх нь цолыг хураах биш харин ч бүр цол нэмж олгосон ч байх шиг. Хариуцлага тооцож буй нарийн дүрэм, журам, хууль гэж байхгүй. Энэ нь Дэлхийн допингийн эсрэг агентлаг “ВАДА”-гийн журмаас гажсан. Үнэхээр түрүү жил допинг хэрэглэсэн бөх байгаагүй гэдэгт маш их эргэлзэж байгаа учир нь ердөө л энэ. Хамгийн өсөх ирээдүйтэй з�##�уусаар сор тахиад байгаа гол ш�##�тгаан бол өөрсдийн нутгийн бөхчүүдийг байнга түрүүлүүлэх дов ж�##�ганы үзэл, допинг гэх зохиомол хуурамч жүжгээр хэн нэгнийг намнах гэсэн маш том хуйв�##�даан, ашиг сонирхол! Энийг би биш Дэлхийн допингийн эсрэг агентлаг “ВАДА тогтоосон юм. Хамгийн өсөх ирээдүйтэй олон жил түрүүлэх байсан Оюунболд аварга, Бадарч арслангаар туг тахиад ар хударгаар нь допингоо арг�##�сан нөхдүүд байнга түрүүлнэ гэж бодож байгаа бол эндүүрэл шүү. Шударга үнэний төлөө дуугардаг хүмүүс гэж бас байдаг юм шүү!!! Допингийн шинжилгээг зохих стандарт, хууль, дүрэм, журмын дагуу аваагүй байж хүнийг харлуулж гүтгэж, цолыг нь хураадгаа
Энэ хазгар Цогтсайхан байна
Үзүүр булаац�##�дсан Батсуурь индрээс буухдаа -Үнэн ялна гэж хэлж бсан. Тэгээд Оюунболдоос допинг илэрсэн. Оюунболдоос допинг илрэхийг асраас бууж яваа Батсуурь яаж мэдэв? Элэгний Хатанбаатар гээд улайрсан луйварчин. Өөрийгөө бурхан гэнэ. Харанхуй ард түмнээ мөн ч их шулсан, мөн ч олон хүн �##�сан. Баянмөнх аварга тэргүүтэй увсынхан Оюунболдыг бяраар дийлэхгүйгээ мэдээд түүнийг допингоор хорлосон. Гэнэн мангар хүү-Оюунболдыг увсынхан дөнгөсөнд зэвүү хүрдгээ хэлье.
Хэдийгээр зарим хүмүүс түүн дээр муу нэр тохож, луу данс хөтөлдөг ч гэсэн Хүүк Еөөк маань Оюунболдын допингийн асууд�##�д дов ж�##�гарх�##�гүй,ш�##�ьдир буль дир зан гарг�##�гүй, төрийн хүний буйр зааж, төр төмбө гөр, ёс ёмбогорыг харуулсан юмшүү ! Тэр байр суурь нь хэвээрээ гэдэгт найдаж бнаа !
Спортыг хүртэл улс төржүүлдгээ болио. Урлаг нь бол улс төрчидтэй өвөр түрийндээ ороод заваардгаа заваараад дууссан
Бөх, �##�и�##�агч нарыг улс төрчид их тэтгэх юмаа. Адилхан үхарнүүд .
Хамтарсан ахлын хэсгийнхэн дүгнэлтээ гаргаад бат�##�гаажуулсан байхад дээрээс шүүхэд нөлөөлөа гнж орүлдоод байгаа юм бишүү БХ-ын сайд Сайханбаяр гэдэг нөхөр цэргийн ангиудад зарчил гарч цэрэг амь насаа
�##�даад байхад ямар ч хариуцлага хүлээхгүй харин ч нэр дэвшин гээд явж байдаг аа
Тэр Батлан Хамга�##�ахын сайд гэх хөлдүү Бадарчийн цолыг хура�##�гахгүй гэж Архангайгаас сан�##� авах арга сэдэж л дээ. Ороолонгуудаа шудрага ёс гэж байдаг юм шүү.
Арбитрын Батзаяа, Золжарг�##� 2 тус тус 100сая төгрөг авсан юм бна лээ.
Зураг дээрх гуравт оролцохгүйч юм �##�гаа өнөрөөг хамжиж бгаад дуугуй болгоод авсан
Ха ха үнэн бол дарга нар нь допингийн асуудлыг зохицуулдаг болж уу. Аргагүй л өлөн гэхэд дэндүү бус уу
Хүрэлсүх Ерөнхийлөгч маань Оюунболдын допингийн хэрэг дээр харин ч сайхан нуруутай хандаж, орон нут гийн явцуу үзэл гаргаагүй шүү! Шударга л хандсан,маш зөв шийдвэрлэсэн, одоо ч тэр байр суур нь хэвээрээ гэдэгт найдаж бна.
За арай Бадарч барилдана гэж шийд гарах бий дээ тэгвэл зүгээр монголд шудрага зүйл �##�га тодорхой зүйл дээр хурдан цолыг нь хураа
Dopingiin asuudaltai bohchuudiig bugdiig ni hatuu shiitgewel taarna mongolchuudiig bitgii taltsuulaad bai hurdan tsoliig ni huraa
Шууд цолыг нь хураа бачр наадмын комиссын шийдвэр
БӨХ БОЛ УЛС ТӨР ЮМ.ЭНЭ ИХ ҮНЭН ҮГ ЮМ ШҮҮ...БАЯРАА УГ ӨӨРӨӨ Л ШИРЭЭН ДЭЭРЭЭС УНАСАН ЮМ БАЙНА ЛЭЭ Ш ДЭЭ,
Ичдэггүй новш вэ.Нэг биш 2 удаагийн шинжилгээгээр допинг хэрэлэсэн нь батлагдчихаад байхад зарга хийгээд явдаг хөгийн гар вэ.