Oppenheimer Япон дахь нээлтийн өдрүүддээ 2.5 сая ам.долларын ашиг оллоо

Өнгөрсөн жилийн долоодугаар сард Кристофер Ноланы найруулсан Oppenheimer кино нээлтээ хийсэн. “BoxOfficeMojo” сайтаас харвал тус кино нээлтээ хийсэн цагаасаа хойш 957 сая ам.долларын ашиг олжээ.
Мөн Oppenheimer Оскар, Алтан бөмбөрцөг, Их Британийн Академийн шагнал гэх мэт ёслолуудад 548 төрөлд нэр дэвшиж 319 шагнал авсан байна. Oppenheimer нь Хирошима болон Нагасаки хотод хаясан атомын бөмбөгийг бүтээсэн эрдэмтний тухай гардаг учир Японд нээлтээ хийгээгүй байсан юм.
Тус кино 252 өдрийн дараа буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт /2024.03.29/ нээлтээ хийсэн. Oppenheimer нээлтээ хийсэн амралтын өдрүүддээ Японы зах зээлээс 2.5 сая ам.долларын ашиг олсон байна.
Кино нээлтээ хийсэн өдөр нь үзсэн Хирошима хотын оршин суугч Кавай “Мэдээж энэ кино бол Академийн шагнал хүртвэл зохих гайхалтай уран бүтээл. Гэхдээ тус кино атомын бөмбөгийг сайшаасан байдалтай дүрсэлдэг. Ийм учраас Хирошима хотод өссөн хүний хувьд үзэхэд жоохон хэцүү байлаа” гэжээ.
Эх сурвалж: News18, Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.