Истанбулд шөнийн клубт гал гарч 29 хүн нас баржээ

Мягмар гарагт /2024.04.02/ Турк улсын Истанбул хотноо байрлалтай шөнийн клубт өдөр засвар хийж байхад гал гарч 29 хүн нас баржээ. Тус хотын захиргаа галын улмаас найман хүн бэртэж тэдний долоогийнх нь биеийн байдал хүнд байгаа гэж мэдээлсэн юм.
Гал хотын Европ тивийн тал дахь Бесиктас дүүрэгт гарсан байна. Амь үрэгдэж бас гэмтсэн хүмүүс бүгд засварын ажилчид байжээ. Гал Жэйретеппе хорооллын Гоненоглу гудамжинд байрлах 16 даврах байшинд орон нутгийн цагаар 13:00 минутийн орчим эхэлсэн байна.
Туркийн эрх баригчид гал гарсантай холбогдуулан шөнийн клубийн бизнес менежер, нягтлан бодогч болон засварын ажилтай холбоо бүхий найман хүнийг баривчилжээ.
Тус улсын Хууль зүйн сайд Йылмаз Тунч “Хөдөлмөрийн аюулгүй байдал, гал түймрийн чиглэлээр мэргэшсэн гурван хүний бүрэлдэхүүн бүхий шинжээчдийн баг галын шалтгааныг тогтоохоор ажлаа үргэлжлүүлж байна” гэсэн юм.
Истанбул хотын дарга Экрем Имамоглу хохирогчдод эмгэнэл илэрхийлж сошиал хуудастаа “Амиа алдсан иргэдийг бурхан өршөөг” гэж бичсэн байна.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.