Японы нийгэмд ганцаардлын асуудал хүндэрч, тэмцэх хууль баталжээ

Цар тахлаас хойш дэлхий дахинаа сэтгэл зүйн эрүүл мэнд доройтсон гэгддэг. Ийм учраас ДЭМБ өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард ганцаардлыг дэлхий дахины эрүүл мэндэд тулгамдаад буй асуудал гэж мэдэгдсэн юм.
Судалгаанууд ганцаардал нь насанд хүрсэн хүнд зөнөх өвчин тусах эрсдэлийг 50 хувь, зүрхний титэм судасны өвчлөл эсвэл шигдээсийн эрсдэлийг 30 хувиар нэмэгдүүлдэг гэдгийг харуулсан.
Ганцаардал Японы нийгэмд ч гэсэн томоохон асуудал болсон байна. Тус улсын иргэдийн 39 хувь нь ганцаардмал амьдардаг гэдэг тооцоо бий. Ийм учраас Япон даваа гарагаас /2024.04.01/ эхлэн ганцаардал, нийгмээс тусгаарлагдахаас сэргийлэх хуулийг хэрэгжүүлж эхэлжээ.
Тус хуульд ганцаардал, тусгаарлагдсан байдал нь нийгэм тулгамдсан асуудал хэмээн үзсэн байна. Шинээр хэрэгжиж эхэлсэн хуулийн дагуу орон нутгийн захиргаанууд ганцаардмал хүмүүст туслах хүчин чармайлт гаргах ёстой юм.
Тус улсын засгийн газар ганцаардал, тусгаарлагдмал байдлаас болж шаналж буй хүмүүст туслахын тулд бүс нутаг бүрд мэргэжилтэн бэлтгэнэ. Мөн тулгамдаад буй асуудлыг шийдвэрлэхэд туслах мэдээллийн санг үүсгэх болжээ.
Ганцаардлын асуудал дээр засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээг шалгадаг мэргэжилтнүүд бий. Тэдгээр мэргэжилтнүүдийг Васэда их сургуулийн нийгмийн хамгааллын хуулийн профессор Ёошими Кикүчи ахалдаг.
Кикүчи “Ганцаардал, нийгмээс тусгаарлагдсан хүмүүст санхүүгийн хүндрэл, ганцаараа амьсгал хураах гэх мэт асуудал тулгардаг” хэмээжээ. Японд 30-аад насны хүмүүс хамгийн ганцаардмал байдаг аж.
Санал асуулгаар 30-аад насны хүмүүсийн 46.1 хувь, 20-иод насныхны 45.3 хувь, 50-аас дээш насныхны 44.5 хувь, 40-өөс дээш насныхны 42.5 хувь нь ганцаарддаг гэж гарчээ.
Эх сурвалж: Asahi Shimbun, The Guardian
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хүн хүнээ хэн ч биш болгож �##�даг, ил д�##�д үргэлж хүчирхийлэл явагдаж байдаг хүний нийгэмд ганцаараа байх нь авр�##� байхгүй юу.