НИЙГЭМНийгэм мэдээСошиал трэнд

"Эмоци"-ын Д.Түвшинтөр: Т.Бадамжав, Б.Номин хоёр ямар асуудалд орсныг мэдэхгүй байна

"Эмоци" продакшны жүжигчин Б.Номин "Baji&Ylalt" влогийн 201 дэх дугаарт зочноор уригдаж, ярилцлагынхаа үеэр "Оюутан байхдаа доод үеийнхнийгээ дээрэлхэж байгаагүй" хэмээн ярив. Гэвч нэвтрүүлгийн дараа жүжигчин Т.Бадамжав, Б.Мишээл, Б.Номин нарын доод курст нь сурч байсан охин СУИС-ийн оюутан байх үедээ бусдыг дээрэлхдэг байсан тухай нь хэлж, шүгэл үлээсэн юм.

Нийгмийг талцуулаад буй дээрэлхэлтийн эл асуудлаас үүдэн тус жүжигчидтэй хамтран ажилладаг байгууллагууд гэрээгээ цуцлах, иргэд хамтрагч байгууллагуудад нь хамтралаа цуцлахыг санал болгох хандлага ажиглагдаад байна. Тиймээс "Эмоци" продакшны захирал жүжигчин Төтө буюу Д.Түвшинтөрөөс продакшны нь жүжигчин болох Т.Бадамжав, Б.Номин нар уг асуудалд нэр холбогдож буйд ямар байр суурьтай байгаа талаар тодрууллаа.

Тэрбээр "Юу болоод байгааг мэдэхгүй байна. Би хөдөө явж байна. Танай продакшны жүжигчид гэж хэн хоёр, юу болсон юм бол оо" гэдэг хариултыг өгөв.

Ташрамд дурдахад, мэргэжил нэгт дүү нараа дээрэлхдэг байсан гэх жүжигчид энэ мэдээллийг үгүйсгэж, хууль хяналтын байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэхээ илэрхийлээд байгаа. Олны анхаарлыг татаад буй энэ сэдвийн хүрээнд СУИС-ийг тойрсон олон асуудал, тэр дундаа курсийн ялгаа, дээрэлхэлт их гардаг гэх мэдээлэл цахим орчинд давлагаа үүсгээд байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

БАДАМЖАВ ГУАЙ ЧИНЬ ОДОО ГУТЛИЙН ТҮРИЙ ШИГ ЮМ БАЙЖ БАС ХҮН ДЭЭРЭЛХДЭГ БАЙСАН ХЭРЭГ ҮҮ ҮХСЭН БААС. БАС ӨӨРИЙГӨӨ ЖИРИЙ Ч ГЭХ ШИГ НОХОЙН БАААСААА

Зочин
Зочин

Хөдөө сүлжээтэй шүү төтө гуай жүжээд байгаарай

Зочин
Зочин

Ed nariin reklamand togolson buteegdehuun uilchilgeenees tatgalzana! Uunees hoish Shineer geree hiij bui kompaniud bully-g demjigchid gej uzeh bolno!

зочин
зочин

эдгээр ёс зүйгүй жүжигчидтай гэрээгээ цуц�##�ж хамгийн шудрага ёс зүйг эрхэмлэдэг гэдгээ харуулах хэрэгтэй шүү... нийгэм харж байна ТӨТӨӨ минь.

Зочин
Зочин

25 р сувгын 21 шоу дээр чанаргүй хүн юм гэж бодогдсон

Хмм
Хмм

Янхануудын рекламдсан юмыг би лав авахгүй

Холбоотой мэдээ

Back to top button