Гадаад мэдээДЭЛХИЙСонин хачин

"Дельфинүүд албаар мансуурдаг"

Эрдэмтэд амьтны ертөнц доторх хамгийн ухаалаг төрөл зүйлийн нэгийг дельфин гэж үздэг. Тэгвэл дельфинүүд ухаанаа мансуурахад ашигладаг байж магадгүй аж.

2017 онд цацагдаж байсан баримтат кино дээр залуу дельфинүүд нэгэн төрлийн загасыг албаар цочроож байгаа нь бичигджээ. Тэр загас нь цочроосон үед тетрадотоксин нэртэй мэдрэлийн тогтолцоонд нөлөөлдөг хор ялгаруулдаг юм.

Ямар ч хор тун нь ихэдсэн тохиолдолд л аюултай нөлөө үзүүлдэг. Хэдийгээр тетрадотоксин нь дэлхийн хамгийн хүчтэй хорт бодисуудын нэг боловч бага тунгаар бол наркозын нөлөө үүсгэдэг байна.

Ийм учраас дельфинүүд тэр загасыг наркозын нөлөөнд автаж мансуурах хэмжээнд тохирох тунг ялгаруулах хэмжээнд цочруулах аргыг эзэмшсэн бололтой. Дельфинүүд тус загасыг зөөлхөн хазаж, нэг нэгнийхээ хооронд дамжуулах байдлаар мансуурдаг аж.

Зургийн эх сурвалж: Reddit

Энэ үйл явцыг нь 2017 онд цацагдсан “BBC” агентлагийн “Dolphins: Spy in the Pod” нэртэй баримтад кино дээр гарчээ. Тэр цувралын продюсероор ажилласан Роб Пилли “Энэ бол мансууруулах үйлдэл үзүүлдэг гэдгийг нь бид мэддэг зүйлийг залуу дельфинүүд туршиж үзсэн тохиолдол байлаа” гэж хэлсэн юм.

Тэрбээр нэмж “Дельфинүүд загасыг зөөлхөн хазаж, нэгнийхээ хооронд дамжуулсныхаа дараа тэд өөрсдийнхөө тусгалыг хараад алмайрч байгаа мэт далайн гадарга руу хошуугаа чиглүүлж өвөрмөц үйлдэл хийсэн” хэмээжээ.

Эх сурвалж: The Independent

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
7 сар 14, 2024 17:03

Делфин боловчиг уйдахаараа загас цочоож х�##�амцуу болдог байхад маниусыг 100 татлаа пийв эргүүллээ гэж муулах ч илүүц юм бна өө

Холбоотой мэдээ

Back to top button