Нийгэм мэдээ

ЖДҮ-ийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах ₮18 тэрбумын төсөл хэрэгжинэ

Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай 18 тэрбум төгрөгийн санхүүжилттэй зээлийн төсөл хэрэгжихээр боллоо.

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд М.Ганхүлэг, Монгол улсад хэрэгжүүлж буй "Жайка"-гийн 2 үе шаттай төслийн багийнхантай хуралдлаа.

Хурлаар манай улсад 2006 оноос эхлэн хэрэгжүүлж буй Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийн 1000 дахь зээлийн төслийг хэрэгжүүлэх санхүүжилт 18 тэрбум төгрөгийг олгохоор шийдвэрлэлээ. Зээлийн төслийг арилжааны 6 банкаар дамжуулан 10 жилийн хугацаанд 7 хувийн хүүтэйгээр олгох юм.

Уг төслөөр жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх, байгаль орчныг хамгаалах 2 үе шаттай зээлийг олгосноор Монгол улсын эдийн засгийн тогтвортой хөгжилд хувь нэмэр оруулахаар зорьж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button