Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: АНУ туслахгүй бол Украин ялагдана

Орос-Украины дайн эхлээд 776 хоног буюу хоёр жил 1 сая 17 хоног өнгөрөөд байна. Одоогийн байдлаар фронт царцсан байгаа бөгөөд хоёр улс нэг их ахиц гаргаагүй удлаа.

Тэгвэл Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский ням гарагт /2024.04.07/ АНУ-ын Конгресс ОХУ-ын түрэмгийллийг эсэргүүцэхэд туслах тусламжийг батлахгүй бол Украин дайнд ялагдана гэж хэлжээ.

Зеленский “UNITED24” нэртэй Украины санхүүжилт босгох байгууллагатай цахимаар ярилцахдаа “Конгресст энэ мессежийг тусгайлан хүргэх хэрэгтэй: Конгресс Украинд туслахгүй бол Украин дайнд ялагдана. Хэрвээ Украин ялагдвал бусад улсууд руу халдана. Энэ бол үнэн” гэсэн юм.

Өнгөрсөн жилийн аравдугаар сард Жо Байден Украинд 60 гаруй тэрбум ам.долларын зэвсгийн тусламж илгээх хуулийн төслийг санаачилсан. Гэвч тэр нь батлагдалгүй, Конгресст царцсан байдалтай одоог хүрээд байна.

Бүгд найрамдах намынхан АНУ-ын өмнөд хилийн хамгаалалтыг сайжруулах тухай тус хуулийн төсөлд нэмж оруулахыг шаардаж, эсэргүүцэж буй. Хоёрдугаар сард Сенатын танхим Украин, Израил, Тайваньд илгээх 95 тэрбум ам.долларын тусламжийг дэмжсэн.

Гэвч Төлөөлөгчдийн танхимын спикер, Бүгд найрамдах намын гишүүн Майк Жонсон санал хураалт явуулахаас татгалзаад байгаа юм. Хэдийгээр Европын талаас Украинд үзүүлэх зэвсгийн тусламжаа нэмэгдүүлэхээр ажиллаж эхэлсэн.

Гэвч Вашингтоноос үзүүлдэг тусламжийг юу ч орлохгүй хэмээн “International Institute for Strategic Studies” фирмийн туслах ажилтан Франц Стефан Гади онцолсон юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
7 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 10, 2024 08:31

Угаасаа ялагдана үг луугүй бууж өгнө

Зочин
Зочин
4 сар 10, 2024 08:46
Reply to  Зочин

Энд тэндээс тусламж зээл зэвсэг аваад байлдаад байж болно. Эцэст нь украйн улс Э/З , хүн амаараа хохирно . Магадгүй орос орон бас тодорхой хохирол амсах боловч дайны дараа маш хурдан сэргэж босох боломжтой орон . Украйны дараа ОРОС бусад оронд дайрна гэж хэн хэлээд байдаг юм бол доо. Зеленский Макрон л хэлж байгаа болохоос магадл�##� 99% худлаа .

Баска
Баска
4 сар 10, 2024 13:37
Reply to  Зочин

Оросын төрд итгэх улс орон ховор болсон доо

Зочин
Зочин
4 сар 10, 2024 09:40

Орос-Украины дайн эхлээд 776 хоног буюу хоёр жил 1 сая 17 хоног өнгөрөөд байна kkk

Зочин
Зочин
4 сар 10, 2024 13:18

Бу�####�ас гуйж хөгждөг, гуйж ялдаг бол сайхан л юм. Али�##�агч хэдэн зуун сая еврогоор Англид харш авчаад ахиад гуйлга хийгээд байх юмаа

ЗОЧИН
ЗОЧИН
4 сар 10, 2024 15:04

АЛИАЛАГЧААС БОЛЖ ЭНЭ УЛС ОРОН СҮЙРЛЭЭ. ОДОО БУУЖ ӨГ. ДАЙНАА ЗОГСОО.

Зочин
Зочин
4 сар 11, 2024 08:39

Ашгүй дээ. Дайн зогсох нь.

Холбоотой мэдээ

Back to top button