Гадаад мэдээДЭЛХИЙ

Иран Израилд хэрхэн хариуг нь барихаа төлөвлөж байна

Энэ сарын эхээр Сири улсын нийслэл Дамаск хотод байрлах Ираны Элчин сайдын яам агаарын цохилтод өртөж долоон хүн амь үрэгдсэн явдал гарсан. Ираны талаас мэдэгдэл хийхдээ агаарын цохилтыг Израилын тал үйлдсэн хэмээж, цэргийн гурван ахлах командлагч, дөрвөн зөвлөх амь үрэгдсэн гэсэн юм.

Уг явдлын дараа Ираны тал Израилд хариуг нь барихаа мэдэгдсэн. Тэгвэл Иран Израилын халдлагад хэрхэн хариу барихаа төлөвлөж байгаа гэдгээ Вашингтод хэл хүргэсэн талаар эх сурвалжууд мэдээлжээ.

Цохилтод өртсөн Сири дэх Ираны Элчин сайдын яам, зургийн эх сурвалж: Reuters

Эх сурвалжуудын хэлснээр Ираны Гадаад хэргийн сайд Хоссейн Амирабдоллахиан ням гарагт /2024.04.07/ Оман улсад айлчлахдаа Вашингтод энэ талаар мэдэгдсэн байна.

Тэрбээр томоохон мөргөлдөөн үүсгэхээс зайлсхийсэн байдлаар, яаран арга хэмжээ авахгүй гэдгээ онцолжээ. Газын зурвасын дайн эхэлснээс хойш Иран бүс нутгийн бусад улсад зэвсэгт мөргөлдөөн хальж, шинэ дайн үүсгэхээс зайлсхийсэн алхам хийж ирсэн юм.

Гэхдээ тус улс Ирак, Йемен, Ливанаас Израил руу гал нээж буй бүлгүүдэд дэмжлэг үзүүлж буй.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Тулаан
Тулаан
4 сар 13, 2024 13:17

10,000,000 хүнтэй өндөр технологи, чип үйлдвэрлэл, дрон, кибер чадавхиараа дэлхийд толгой цохидог дээр нь цөмийн зэвсэгтэй Жүүд үндэстэн - 90,000,000 хүнтэй пуужин, танк, дроноо үйлдвэрлэдэг эртний нөлөө бүхий Ирантай сайхан үзэлцэх хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button