Украин: ОХУ Ялалтын баярын өмнө Часов Яр хотыг эзлэх зорилготой

Тавдугаар сарын 9-ний өдөр ОХУ-д Ялалтын баяр тэмдэглэнэ. Тус баяраар Дэлхийн хоёрдугаар дайнд Нацист Германыг буулган авснаа тэмдэглэдэг ач холбогдол өдөр юм.
Тэгвэл Украины Зэвсэгт хүчний хурандаа генерал Александр Сирский фронтын зүүн бүсэд нөхцөл байдал хүндэрч байгааг анхааруулжээ. Тэрбээр ОХУ-ыг Ялалтын баярын өмнө Часов Яр хотыг эзэлж авах зорилготой гэсэн байна.
Үүний дараа Краматорск хот руу довтлохоор төлөвлөж байгаа гэж Сирский хэлсэн юм. Часов Яр нь Украины Донецк мужид оршдог Бахмут хотоос 5-10 километрийн зайд оршдог.
Өнгөрсөн жилийн тавдугаар сард ОХУ-ын зэвсэгт хүчин Бахмутыг олон сарын турш байлдсаны эцэст буулгаж авсан юм. Сүүлийн долоо хоногуудад Оросын арми фронтын зүүн бүсэд, Бахмут хотын ойролцоо довтолгоогоо төвлөрүүлэх болсон байна.
Үүнээс гадна Оросын арми Украины цахилгаан станц, дэд станцуудад гурван томоохон агаарын цохилт өгсөн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Бандерийн үлдэгдлүүдийг хурдхан бут ниргэ
Чамайг ч
Ta nar hutsaad nergew gjdee ergu alnud
Ер нь Укр улс нь төрт ёсны хэдэн жилийн түүхтэй юм бол доо. Миний ойлгосноор 90ээд оноос хойш тоологдох бололтой. Төрт улсын түүх ой санамжгүй учир бусдын нөлөөнд автах нь амархан байдаг бололтой.