Гадаад мэдээДЭЛХИЙ

“Apple” компани топ гар утас үйлдвэрлэгчийн байр сууриа “Samsung”-д алдлаа

Өнгөрсөн жилийн сүүлийн улирал “Apple” iPhone 15 загварын гар утас худалдаанд гаргасныхаа дараа “Samsung”-ийг гүйцэж дэлхийн хамгийн том гар утасны компани болсон юм.

Харин 2024 он гарсаар “Samsung” компани Galaxy S24 загварын утсаа танилцуулсан. Олон улсын мэдээллийн корпорацаас (IDC) гаргасан тоо баримтаар “Apple” компанийн борлуулалт энэ оны эхний улиралд 10 хувиар буурсан байна. Ийм учраас “Apple” топ гар утас үйлдвэрлэгчийн байр сууриа “Samsung”-д алдлаа.

Дэлхийн ухаалаг утасны борлуулалт эхний улиралд 7.8 хувиар өсөж 289.4 сая болж нэмэгдсэн байна. Ухаалаг утасны зах зээлийн 20.8 хувийг “Samsung” эзэлж буй харин хоёрдугаар байрт “Apple” 17.3 хувиар орж буй.

Тус хоёр брэндээс гадна Хятад компаниудын зах зээлд эзлэх хувь нэмэгдэж буй. Тодруулбал “Xiaomi” компани “Samsung”, “Apple”-ийн ардаас 14.1 хувийг эзэлж, гуравдугаарт жагсаж байна.

“Apple” энэ жилийн эхний улиралд 50.1 сая утас борлуулжээ, харин өмнөх оны нэгдүгээр улиралд 55.4 сая утас зарсан юм. Тэгвэл “Samsung” 2024 оны эхний улиралд 60 сая гаруй утас борлуулжээ.

Энэ он гарснаар “Apple”-ийн борлуулалт буурах болсон нь БНХАУ-тай холбоотой. Хятад нь тус компанийн бүтээгдэхүүний борлуулдаг гуравдах хамгийн том зах зээл. БНХАУ-ын засгийн газарын агентлагууд болон зарим компаниуд ажилчдаа “Apple”-ийн бүтээгдэхүүнийг хэрэглэхийг хориглосон юм.

Энэ нь Хятадад борлуулалт буурахад хүргэв. АНУ-ын засгийн газар мөн төрийн албан хаагчдыг Хятад аппликейшн ашиглахыг хориглосон байгаа билээ.

Эх сурвалж: Reuters  

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 16, 2024 07:57

үг үсгийн �##�даатай бичсэн байна

Зочин
Зочин
4 сар 16, 2024 10:00
Reply to  Зочин

Үсгийн фондоо таниул хха

zochin
zochin
4 сар 16, 2024 08:24
Reply to  Зочин

unshaad oilgogdoj baival boloo shd bichihde aldaa l bij

Холбоотой мэдээ

Back to top button