Спикерийн газрын заалтаар цуглуулсан 100,000 саналыг Ч.Хүрэлбаатар ТЕГ-аар шалгуулжээ

Хураангуй:
- ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар УИХ-ын дарга Г.Занданшатарын гадаадын иргэнд газар эзэмшүүлэх заалтыг хасахаар цуглуулсан 100 мянган саналыг бодитой эсэхийг шалгуулахаар ТЕГ-т ханджээ.
- Тагнуулын ерөнхий газар шалгаж үзээд 100 мянган иргэний санал бодитой байна хэмээн дүгнэсэн байна.
Дэлгэрэнгүй:
Намрын чуулган хаахын өмнө ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг Ерөнхийлөгч асан Х.Баттулга эсэргүүцэж, Төрийн ордонд мэдэгдэл хийж байв. УИХ-ын дарга Г.Занданшатартай ч уулзсан.
УИХ-ын дарга Г.Занданшатар энэхүү хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг царцааж байгаад Хөрөнгө оруулалтын тухай хуулиас газрын агуулгыг хассан нэмэлт өөрчлөлтөө өргөн барьсан.
1 дүгээр зүйл: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэг "Газрын тухай" гэснийг хассугай.
2 дугаар зүйл: Хөрөнгө оруулалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх заалтыг хүчингүй болсонд тооцсугай.
Энэхүү нэмэлт өөрчлөлтөө өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын чуулганы хуралдаанаар анхны хэлэлцүүлгээр нь батлуулчихсан. 100 мянган иргэний дэмжлэг авсан санал түүхэндээ анх удаагаа хууль болон батлагдсан гэдгийн парламентын тэргүүн зарласан.
Гэвч хууль батлагдахаас өмнө ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар ТЕГ-т хандан "Нямжав овогтой Номун-Эрдэнийн өргөдөлд зохиомлоор дэмжсэн санал өгүүлж, гэмт хэргийн шинжтэйгээр иргэдийн эрхэнд халдсан байж болзошгүй гэж үзэж шалгаж өгөх"-ийг хүссэн байна.
Улмаар ТЕГ "Нийт 153,833 хандалт бүртгэгдсэн бөгөөд дэмжсэн санал бодитой, сэжигтэй тохиолдол байхгүй" гэж дүгнэжээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
хүрэлбаатарыг �######�уулах хэрэгтэй
Хүрэлбаатар үхэж байсан хужаа казак
Ёооо арай ч дээ. Өөр шигээ л сэтгэж, баахан хуурамч ботууд сан�##� өгсөн гэж бодсон юм байхдаа
Төрд өчнөөн жил байсан гар байж Монголчуудыг мэдэхгүй л жунгаа байна даа. Газар шорооныхоо асуудл дээр бол 100 байтугай 3 саяуулаа гарын үсэг зурна
Хужаа хүнээс л гарах санаа Хотгор Шанагад эзэн суух гэж байгаа шүү сайн ш�##�гах хэрэгтэй