Гадаад мэдээДЭЛХИЙ

Задлан шинжилгээгээр Пак Бо Рам амиа хорлосон эсвэл гаднын нөлөөтэй нас барсныг илтгэх зүйл олдоогүй байна

Өмнөд Солонгосын “Reply 1988” буюу Дурсамж 1988 цувралын дууг дуулсан Пак Бо Рам өнгөрсөн долоо хоногийн пүрэв гарагт /2024.04.11/ нас барсан.

Түүний харьяалагддаг байсан “Xanadu Entertainment” агентлаг даваа гарагт /2024.04.15/ мэдэгдэл хийхдээ задлан шинжилгээгээр амиа хорлосон эсвэл гаднын нөлөөтэй нас барсан эсэхийг илтгэх баримт олоогүй гэжээ.

Тус агентлаг “Өнөө өглөө Пак Бо Рамын үхлийн шалтгааныг тодорхойлох задлан шинжилгээг хисэн. Шинжилгээгээр амиа хорлосон эсвэл гаднын нөлөө байсныг илтгэх шинж олдоогүйг баталлаа. Задлангийн нарийвчилсан хариуг цаг тухайд нь түүний ар гэрт хүргэнэ” хэмээсэн юм.

Пак Бо Рамын дуулсан "Reply 1988 " цувралын дуу

Пак Бо Рам нь анх 2010 онд “Superstar K2” нэртэй “Mnet” телевизийн шалгаруулалтад оролцсоноор олны анхаарлыг татсан. Тэрээр 2014 онд “Beautiful” дууг гарган, албан ёсоор дебютээ хийсэн байна.

Хоёрдугаар сард тэрээр хөгжмийн ертөнцөд хөл тавьсныхаа 10 жилийн ойг тэмдэглэн “I Hope” нэртэй уран бүтээл гаргасан. Мөн Пак Бо Рам дөрөвдүгээр сарын 3-нд “I Miss You Already” нэртэй ганцаарчилсан уран бүтээлээ цацсан юм. Түүнийг оршуулах ёслол лхагва гарагт /2024.04.17/ болно.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Задлаач
Задлаач
4 сар 16, 2024 14:19

Манай шүүх эмнэлгээр задланг нь хийлгээч дор нь учрыг олно жишээлбэл үхэхийнхээ өмнө амьд сэрүүн байжээ гэх мэт

Зочин
Зочин
4 сар 16, 2024 17:04
Reply to  Задлаач

Нээрээ тэгсэн юм уу

Холбоотой мэдээ

Back to top button