Гадаад мэдээДЭЛХИЙ

Индонезид галт уул дэлбэрч цүнамийн сэрэмжлүүлэг гаргажээ

Лхагва гарагийн /2024.04.17/ орой Индонезийн Сулавеси аралд оршдог Руанг галт уул дэлбэрсний улмаас албаны хүмүүс цүнамийн сэрэмжлүүлэг гаргасан байна. Эрх баригчид галт уултай ойролцоо оршин суудаг 11 мянга гаруй хүнийг нүүн шилжихийг тушаажээ.

Руанг галт уул сүүлийн 24 цагийн дотор дор хаяж таван удаа хүчтэй дэлбэрсэн гэж Индонезийн галт уул судлал, геологийн гамшгийн газраас мэдээлсэн байна. Эрх баригчид жуулчид болон бусад хүмүүсийг галт уулнаас дор хаяж 6 км-ийн зайд байхыг анхааруулсан юм.

Руанг галт уул, зургийн эх сурвалж: CNBC

270 сая гаруй хүн амтай Индонез улсад 120 идэвхтэй гал уул байдаг. Тус улс “Галт цагариг” гэж нэрлэгддэг Номхон далайд байрладаг геологийн тогтоцны дагуу оршдог юм. Ийм учраас газар хөдлөлт, галт уулын идэвхжил өндөр байдаг байна.

2018 онд Индонезийн Анак Кракатау галт уул дэлбэрсний улмаас уулын зарим хэсэг далайн унаж Суматра, Ява арлын эрэг дагуу цүнами үүсэж, 430 хүн амь үрэгдсэн.

Эх сурвалж: CNBC

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button