Гадаад мэдээДЭЛХИЙ

Японд 6.6 магнитуд хүчтэй газар хөдөлжээ

Лхагва гарагийн /2024.04.17/ орой Японы баруун бүсэд 6.6 магнитуд хүчтэй газар хөдөлсөн байна. Тус улсын засгийн газар мэдэгдэл хийхдээ ямар нэгэн дэд бүтцийн томоохон гэмтэл эсвэл хүний амь нас эрсэдсэн тохиолдол бүртгэгдээгүй хэмээж, цүнамийн аюул зарлаагүй юм.

Японы цаг уурын агентлаг мэдээлснээр лхагва гарагийн орой, орон нутгийн цагаар 23:14 минутын орчим чичиргээ Айнан, Эхимэ, Сүкүмо, Кочи муж болон Шикокү аралд мэдрэгдсэн байна.

Газар хөдлөлтийн төв Кюүшү болон Шикокү арлыг тусгаарладаг Бүнго сувагт байсан юм. Засгийн газрын тусгай баг тус бүсэд ирэх 30 жилийн дотор 8 магнитуд хүчтэй газар хөдлөлт болж магадгүйг анхааруулсан байдаг.

Томоохон дэд бүтцийн хохирол учраагүй ч цонх хагарч, ус дамжуулах хоолой задран, цахилгаан дамжуулах утас унжсан хэд хэдэн дуудлага иржээ. Газар хөдлөлтийн улмаас Эхимэ мужид байрладаг атомын цахилгаан станцад ямар нэгэн томоохон гэмтэл учраагүй байна.

Японы газар хөдлөлтийн хүчний ангилал, зургийн эх сурвалж: Medium

Японд газар хөдлөлтийн хүчийг 0-7 түвшинд ангилдаг. Тодруулбал тэг түвшинд хүмүүс ямар нэгэн чичиргээ мэдрэгдэхгүй. Лхагва гарагийн хөдлөлт доод 6-р түвшинд хүрсэн байна. Энэ түвшинд хөл дээрээ зогсоход хүндрэл учирч, цонх, ханын хавтан хагардаг юм.

Эх сурвалж: Kyodo News

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button