Нийгэм мэдээ

150 саяар Хөвсгөл нуурын бохирдлыг судална

Усны газраас гол, нуурыг сэргээх, эко системийг нь хамгаалах, нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр дараах ажлыг хийхээр төлөвлөжээ.

Тодруулбал, Хөвсгөл нуурын экосистемийн бохирдлын түвшин, эрсдэлийн зэргийг тогтоох, мөстөл, мөсөн голуудын хайлсан усыг хуримтлуулах боломж, арга замыг тодорхойлох судалгааг энэ онд багтаан мэргэжлийн байгууллагаар хийлгэхээр болсон байна.

Хөвсгөл нуурын бохирдлын судалгааг улсын төсвийн 150 сая төгрөгөөр хийлгэх бол мөсөн голыг 95 сая төгрөгөөр судлахаар төлөвлөжээ.

Мөн Булган аймгийн Баяннуур сумын нутагт орших Баян, Говь-Алтайн Жаргалан дахь Эрээн нуурыг сэргээх төслийг хэрэгжүүлэх юм байна. Эдгээр нуур нь тухайн газрынхаа эко системд онцгой нөлөө үзүүлдэг тул доройтлоос гаргаж, сэргээх үйл ажиллагааг хэрэгжүүлэх эхлэхээр төлөвлөжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button