Газын зурваст амь үрэгдсэн жирэмсэн эмэгтэйг кесар хийж төрүүлжээ

Израилын зэвсэгт хүчин ням гарагт /2024.04.21/ Газын зурвас дахь Рафа хотод агаарын цохилт өгсний улмаас 19 хүн амь үрэгджээ. Амь үрэгдсэн хүмүүс дунд нэг гэр бүлийн 13 хүүхэд байсан юм.
Эмч нар тус цохилтод өртөж амьсгал хураасан жирэмсэн эмэгтэйд кесар хагалгаа хийж, ургийг нь аварсан байна. Гэр нь пуужинд оногдсон тул тэр эмэгтэй нөхөр, охиныхоо хамт харамсалтайгаар амь үрэгджээ.
1.4 кг жинтэй, дутуу төрсөн нярайн биеийн байдал тогтвортой, аажмаар сайжирч байгаа гэж асарч буй эмч нь болох Мохаммед Салама хэлсэн юм. Хүүхдийн ээж нь 30 настай Рафа хотын оршин суугч Сабрин Аль-Сака байсан гэдгийг эх сурвалжууд мэдээлсэн байна
Нярайн цээж дээр “Тарчлан амь үрэгдсэн Сабрин Аль-Саканийн хүүхэд” гэсэн бичигтэй наалт нааж инкубаторт байршуулжээ. Хүүхдийн авга ах Рами Аль-Шейх хэлэхдээ цохилтод мөн амь үрэгдсэн Саканийн охин Малак дүүдээ Рух гэх нэр өгөхийг хүсдэг байсан гэсэн юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
өмхий жүүдүүд