Гадаад мэдээДЭЛХИЙ

Зеленский: АНУ-аас цэргийн тусламж илгээхийг дэмжсэн нь барууны орнууд Украиныг орхихгүй гэдгийг харууллаа

АНУ-ын Төлөөлөгчдийн танхим бямба гарагт /2024.04.20/ Украин, Израил, Тайвань руу илгээх 95 тэрбум ам.долларын тусламжийг тусгасан хуулийн төслийг эцэст нь дэмжсэн. Одоо тус төслийг Сенатын танхим авч хэлэлцэнэ.

Тэгвэл ням гарагт /2024.04.21/ Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский АНУ-ын Төлөөлөгчдийн танхим 61 тэрбумын тусламж илгээхийг дэмжсэн нь барууны орнууд улсыг нь орхихгүй гэдгийг харууллаа гэжээ.

Зеленский Америкийн “NBC News” телевизэд өгсөн ярилцлагынхаа үеэр Украин хоёрдох Афганистан болохгүй гэж хэлсэн юм. 2021 онд АНУ цэргээ татсаны дараа Афганистаны барууны орнуудад ээлтэй засгийн газар нурж унасан билээ.

Үүнээс гадна тэрбээр Сенатын танхимыг тусламжийг дэмжихийг уриалж, шинэ тусламж ирэхээс өмнө ОХУ-аас томоохон цохилт үзүүлж магадгүйг онцолсон байна.

Сүүлийн үед ОХУ Украины энергийн дэд бүтцэд цохилт өгөх болсон. Зеленский Оросын армиас өгч буй агаарын цохилтоос хамгаалах пуужингууд яаралтай нийлүүлэх шаардлагатай байгааг хэлжээ.

АНУ энэ жил гарснаас хойш 300 сая ам.доллар бүхий зэвсгийн тусламж л Украинд үзүүлсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 22, 2024 14:52

Барууныхан,НАТО Оросын омгийг дарж, даян дэлхийн энх тайвныг сахин хамгаа лах үүргээ ухамсарлаж бна.
Соёл иргэншилт ертөнцөд а ливаа асуудлыг арай л хол хардаг ажээ !

хариулт
хариулт
4 сар 24, 2024 16:49
Reply to  Зочин

Зэр зэвсэг өглөө гээд украйнчууд өрөнд орж цэргүүдээ �##�уулсаар байх болно .Өөр юу ч өөрчлөгдөхгүй .

Зочин
Зочин
4 сар 22, 2024 17:38

энэ дурак яг гитлэр ах шигээ дэлхийгээс явна

Зочин
Зочин
4 сар 22, 2024 17:53

Америк тэргүүтэй НАТО-чууд украйнд туслаад л байх юм бол дайн асар олон жил үргэлжилнэ. Тэгээд украйны нутагт нэг ч украйн хүн байхгүй болоход л дайн дуусах байхдаа. Слава России

Холбоотой мэдээ

Back to top button