Гадаад мэдээДЭЛХИЙ

Украин: Часов Яр хотыг эзлэхээр 25 мянган Орос цэрэг байлдаж байна

Украины Зэвсэгт хүчний хурандаа генерал Александр Сирский фронтын зүүн бүсэд нөхцөл байдал хүндэрч байгааг анхааруулсан. Тэрбээр ОХУ-ыг Ялалтын баярын өмнө зүүн бүсэд орших Часов Яр хотыг эзэлж авах зорилготой гэсэн юм.

Тэгвэл Украины зэвсэгт хүчний зүүн бүсийн командлалын хэвлэлийн төлөөлөгч Назар Волошин Часов Яр хот болон ойролцоох тосгонуудыг эзэлж авахаар 25 мянган Орос цэрэг байлдаж байна хэмээжээ.

Одоогийн байдлаар Часов Яр хот Украины удирдлагад байгаа. Тэрхүү хот нь Донецк мужийн стратегийн өндөр ач холбогдол бүхий цэгт оршдог. Назар тус бүсэд нөхцөл байдал хүнд байгааг онцолсон байна.

Тэрбээр “Хот орчмын нөхцөл байдал хүнд байгаа ч хянах боломжтой. Хотыг хамгаалагчид дэрэ нэмэлт хүч очиж, фронтыг тогтворжуулсан. 20-25 мянган Орос цэрэг Часов Яр болон ойролцоох сууринуудыг эзлэхээр оролдож байна” хэмээжээ.

Тус хотыг эзэлж авснаар ОХУ-ын арми стратегийн ач холбогдол бүхий Краматорск, Словианск хотуудад илүү ойртоно. 2023 оны зун Украины сөрөг довтолгоо амжилтгүй болсны дараа ОХУ-ын арми фронтод бага багаар ахиц гаргасаар ирсэн юм.

Гэхдээ урт хугацааны турш царсан АНУ-ын цэргийн тусламжийн урсгал үргэлжлэх магадлалтай байгаа. Энэ талаар Володимир Зеленский “Цэргүүдийн нөхцөл байдал хүндхэн байгаа ч шаардлагатай тусламж ирснээр нөхцөл байдлыг тэнцвэржүүлнэ” хэмээжээ.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
4 сар 23, 2024 11:46

Одоохон. киев рехастагболно зэлэн өөрийгөө авгайн хамт буудна

Холбоотой мэдээ

Back to top button