Азиас олимпын хамгийн олон эрх авсан улсаар БНХАУ тодорчээ

“Парис 2024” зуны олимпийн наадмын эрхийн тэмцээнүүд үргэлжилж байна. Одоогоор Бразилын Рио де Жанейрод буудлага, Киргизстаны Бишкект чөлөөт болон сонгомол бөхийн олимпын эрх олгох тэмцээн зохиогдож байна.
“Парис 2024” зуны олимпийн наадамд дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар БНХАУ-аас 286 тамирчин оролцох эрхтэй болсон байна. Япон улсаас 268 тамирчин Парисыг зорих болсон нь хамгийн олон тамирчин илгээх орны тоогоор нэрлэгдэж байна. БНСУ 100, Энэтхэг 59, Тайвань, Казахстан 30, Тайланд 27, Узбекистан 26, Иран 22 эрх авчээ. Энэ жагсаалтыг үргэлжлүүлбэл Хонконг 19, Бахрейн 11, Индонeзи, Сингапур 10, Филиппин eсөн тамирчин эрхийн болзол хангасан байна.
Харин манай улсын хувьд одоогоор 13 эрхтэй ба энэ тоог ирэх зургадугаар сар хүртэл 40-45 хүргэх зорилготой байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.