Нийгэм мэдээ

Солонготын даваа нойтон цасны улмаас гулгаатай байна

А0603 дугаартай Цэцэрлэг-Тосонцэнгэл-Нөмрөг чиглэлийн Солонготын даваанд цас орж, шуургатай, халтиргаа үүсжээ. Иймээс авто замын хөдөлгөөнд оролцогч жолооч та бүхэн хурдаа тохируулан анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Харин бусад олон улс, улсын чанартай авто зам саадгүй хөдөлгөөнд хэвийн үргэлжилж байна гэж Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.

Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, нойтон цас орсон. Цаг агаарын энэ үзэгдэл цаашид 1-2 хоног үргэлжлэх төлөвтэй байгаа юм.

Б.ХАШ-ИЛД

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button