Тайваньд 200 гаруй чичиргээ бүртгэгдэв

Дөрөвдүгээр сарын гуравны өдөр Тайванийн зүүн бүсэд оршдог Хуалиен хотын ойролцоо 7.2 магнитуд хүчтэй газар хөдлөлт болсон. Тус газар хөдлөлтийн улмаас 17 хүн амь үрэгдсэн юм.
Тэгвэл даваа /2024.04.22/ болон мягмар гарагийн /2024.04.23/ өглөө Хуалиен хотын ойролцоо 200 гаруй чичиргээ бүртгэгджээ. Азаар дэд бүтцийн бага зэрэг хохирол бүртгэгдэж, хүний амь нас эрсдээгүй байна.
Даваагаас мягмарт шилжих шөнө газар хөдлөлтийн улмаас нийслэл Тайпейд барилгууд чичирчээ. Чичиргээнүүдийн хамгийн хүчтэй нь 6.3 магнитуд хүрсэн юм.
Тайпей хотод оршиг суудаг 44 настай Аден Пэн “Ялангуяа шөнийн 02:00 цагийн орчим маш хүчтэй чичирхийлсэн. Хэсэг хугацаанд нэг давхар руу гялс бууя гэж бодсон ч зургаан давхарт амьдардаг болохоор буухад жаахан хэцүү байсан” гэж хэлжээ.
Тайванийн цаг уурын төв алба 200 гаруй чичиргээ бүртгэгдсэн нь дөрөвдүгээр сарын 3-ны хүчтэй газар хөдлөлтийн дараах чичирхийлэл гэж мэдэгдсэн байна.
Газар хөдлөлтийн төвийн захирал Ву Чиенфу эдгээр чичирхийлэл нь төвлөрсөн энерги гадагшлан ялгарч байгаа явдал хэмээн тайлбарлаж, тийм хүчтэй биш ч дахин чичирхийлэл мэдрэгдэх магадлалтайг онцолжээ.
Ирэх долоо хоногт Тайвань даяар аадар бороо орох төлөвтэй байгаа тул Хуалиен хотын иргэдийг бэлэн байдалд байхыг Чиенфу анхааруулсан юм.
Эх сурвалж: Reuters
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ямар сайн баригдсан барилгууд вэ.хохирол бараг үгүй. Монголын өсөхийн өлөн нь арилаагүй шун�##�тангууд барилгаа ийм чанартай бариад ард түмнээ шулаад ах дүүсээрээ баяждаг бол ч яахав. Ерөөхгүй юм гэхэд хараахгүй сэн