Сурвалжилга: Автобусны жолооч, ТҮК-ийн ажилтны цалинд "атаархах" нь зөв үү

Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар 2023 оны төгсгөлд нийтийн тээврийн жолооч нарын цалинг 1000 ам.доллар болгоно гэж мэдэгдсэн. Үүний дагуу Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас НИТХ-д 2024 оны төсөвт тодотгол хийх тогтоол өргөн барьж, нийтийн тээврийн жолооч нарын цалинг 3.5 сая төгрөг болгож, баталсан. Тогтоолын дагуу нийтийн тээврийн жолооч нар гуравдугаар сарын 1-нээс 3.5 сая төгрөгийн цалин авч эхэлсэн.
Тэгвэл өнгөрсөн долоо хоногт хотын дарга Х.Нямбаатар ТҮК-ийн ажилтнуудын цалинг жолооч нарын адил 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж мэдэгдээд байгаа билээ. Зарим иргэдийн хувьд уг цалингийн нэмэгдэл шударга бус санагдаж байгаа аж. Хамгийн наад захын жишээнээс авч үзэхэд, "Сүүлийн 5-10 жил багш, эмч нар цалингаа 1000 ам.долларт хүргэнэ" гэж жагсаал цуглаан хийж, үг үйлдлээрээ тэмцэж байсан хэдий ч төдийлөн сайн нэмж өгөөгүй. Нэг ёсондоо одоог хүртэл хангалттай хэмжээний цалин авдаггүй гэсэн үг.
Цалингийн асуудал яригдаж эхэлсний дараагаар "Гадаад, дотоодын хоёр их сургуулийн мастер, докторын зэрэг хамгаалсан судлаач багш 3 сая төгрөгийн цалин авч байхад Х.Нямбаатар жолооч, ТҮК-ийн ажилчдын цалинг 3.5 сая болгож, сэхээтнүүдийг доромжиллоо" гэх сэтгэгдлүүд хөвөрч буй.
ТҮК-ийн ажилчдаас гадна нийтийн тээврийн жолоочид хүнд хөдөлмөр эрхэлдэг. Автобусны жолооч цөөрсөн нь цалин багатай холбоотой. Тэд өмнө нь 30 хоног ажиллаад 1.5 сая төгрөгийн цалин авдаг байжээ. Тэгвэл гуравдугаар сарын эцсээс цалин нь 3.5 сая болсон.
Автобусны жолооч нарын төлөөлөл болох зарим хүмүүстэй уулзаад ярилцахад, "Цалин нэмэгдсэний дараа нийтийн тээврийн жолоочоор ажиллах иргэдийн тоо эрс нэмэгдэж эхэлсэн" хэмээж байлаа.
-Цалин нэмэгдсэнээр ажиллах хүчин нэмэгдэж, ар гэрийн асуудалдаа санаа зовох нь багассан-

Автобусны жолооч: Би автобусны жолоочоор долоо дахь жилдээ ажиллаж байна. Өмнө нь бид 30 хоног ажиллаад 1.5 сая төгрөгийн цалин л авдаг байсан. Сүүлийн жилүүдэд автобусны жолооч нар ажлаасаа гарч уул, уурхайд очиж ажиллах болсон. Энэ нь нийгмийн хандлагаас гадна цалингаа бага авдаг асуудал байсан л даа. Би ч гэсэн Цагаан хаданд очоод хоёр сар ажиллаж үзсэн. Их боломжийн санагдаж байсан ч гэр бүлээсээ хол ажиллах боломжгүй байсан учраас буцаад л ажилдаа орсон.
Манай ажил хүнд шүү дээ. Үүрээр босоод 04:40 цагт гэрээсээ гардаг. Амралт багатай, ажиллах хүний орон тоо дутуу байдаг байсан. Харин одоо бол залуус жолоочийн сургалтад суугаад хүн хүч нэмэгдээд эхэллээ. Энэ нь цалинтай ч холбоотой байх. Автобусны жолооч сайн нойр хоолтой байж энэ ажлыг хийнэ үү гэхээс зүгээр нэг жижиг тэрэг унаад гарч байгаа юм биш. Хүний амь насыг тээж яваа асуудал шүү дээ. Тиймээс тэр их хариуцлагын үр дүнд цалин нэмэгдсэнд сэтгэл хангалуун байгаа.
Гадуур ТҮК-ийн ажилчдын цалин нэмэгдэнэ гэж яриад эхэллээ. Их зөв шийдэл л дээ. Тэдгээр хүмүүс чинь биднээс ч илүү хүнд, хэцүү ажил хийдэг. Нийгмийг хоггүй, гэрэл гэгээтэй авч яваа хүмүүсээ хайрлаж хамгийн сайн цалинг өгөх нь зөв. Хэрэв үнэхээр нэмэх юм бол иргэддээ ээлтэй улс орон болоход ганц алхам ч гэсэн ойртож буйн илрэл юм шүү.

Автобусны жолооч: Би 2017 оноос эхэлж ажилласан. Дунд нь гадагшаа яваад оны өмнө буцаад ажилдаа орсон. Гадаадад очоод ажил хийх их хэцүү байсан. Тэгээд Монголдоо ирээд ажил хайж байтал өмнө нь хийж байсан жолоочийн ажлын цалин нэмэгдсэн гэдгийг сонсоод эргэлзээгүй орсон ирсэн. Би энд өмнө нь ажиллаж байхдаа 1.7 сая төгрөгийн цалин авдаг байсан бол одоо хоёр дахин өссөн байна. Тийм ч учраас энэ цалингийн нэмэгдэлд бүх жолооч нар баяртай байгаа.
Манай улсад жолооч, ТҮК-ийн ажилчдыг хамгийн бага цалин авах ёстой юм шиг нийгмийн орчин бүрдүүлсэн. Угтаа бол гадаадад хамгийн их цалин авдаг хүмүүс дунд энэ хоёр салбарын хүмүүс орчихсон байдаг. Тэд маш хангалуун сайхан амьдардаг. Харин манайд бол ноорхой хувцастай, бүдүүлэг хүмүүс мэтээр хараад байдаг. Одоо бол нийгэм нь ч тэр, иргэдийн хандлага ч өөр болжээ" гэж байв.
Харин ТҮК-ийн ажилчдад гэнэт л "Та бүхний цалинг 3.5 сая төгрөг болгоно, хүүхдүүдийг чинь Германд тэтгэлгээр сургана" гэсэн мэдээллүүд хэвлэлээр шуурч эхэлсэн. Гэтэл тэдний ихэнх нь уг шийдлийг "Сонгуулийн шоу", "Ор үндэслэлгүй мэдээлэл" хэмээн хүлээж авч байгаагаа илэрхийлсэн юм.
-Он гараад манай салбарын цалин 2.1 сая төгрөг болж нэмэгдсэн. Ихэнх хүмүүс цалин нэмэгдэх асуудал дээр боловсролгүй, ядуу хүмүүс энэ хэмжээний цалин авах эрхгүй гэж харж байна-

ТҮК-ийн ажилтан Х: Хот тохижилтод 10 гаруй жил ажиллаж байна. Х.Нямбаатар он гараад ТҮК-ийн ажилчдыг цалинг 3.5 сая төгрөгт хүргэнэ гэж мэдэгдээд байна. Үүнийг бол миний хувьд худлаа сонгуультай холбоотой асуудлаар шоудаж байгаа гэсэн хардлага бол байгаа. Нэмэх байсан бол яагаад заавал зургаадугаар сард нэмээд байгаа юм бэ. Бидний цалинг 3.5 сая төгрөг болгоно гэдэг дээр бусад салбарын хүмүүс их сөргөөр хүлээж авч байгаа харагдсан. Энэ бол их цалин биш шүү дээ. Хамгийн наад зах нь үүр цайгаагүй байхад л ажилдаа яарч гараад үдшийн бүрийгээр гэртээ харьцгаадаг. Одоогийн байдлаар манай цалин он гараад 2.1 сая төгрөгт хүрээд байгаа.
Хэрэв үнэхээр цалинг 3.5 сая төгрөгт хүргэчих юм бол цөөхүүлээ ажиллаж байгаа бидний хувьд их баярлах л байх. Цалин муу, ажил ихтэй байдаг болохоор ихэнх залуучууд ажлаасаа гараад байгаа. Ихэвчлэн нас ахиу хүмүүс нь л үлдчихсэн, хэдхэн жилийн дараа тэтгэвэртээ гарах л хүмүүс байна шүү дээ.
Хотын дарга Х.Нямбаатар бас бидэнд яаралтай техник авч өгнө гэж хэвлэлээр мэдээлсэн. Тэр нь одоо хаана байна вэ. Төв замаар бидний шаардлагагүй техникээ явуулна гээд их шийдэмгий ярьж байсан. Яг үнэндээ энэ зүйлс нь хөрсөн дээрээ буухгүй, бид урьдын адил шороо манаргаад, хүмүүсийг уурлуулан барин ажлаа хийсээр л байна. Хэлсэн л бол тэр үгэндээ эзэн баймаар байна. Хийж, бүтээхгүй бол яах гэж худлаа үнэн мэдээлэл тараагаад яваад байдаг юм бэ. Үнэхээр гайхаж байна.
ТҮК-ийн ажилтан Н: Бидэнтэй цуг нэг цаг ажиллаад үзэхэд бүх зовлонг нь мэднэ. Энэ хийж байгаа ажлаа бүгд бахархаж ажилладаг хүмүүс. Бид цар тахал болон бусад хүнд хэцүү үеүдэд ажилласаар л ирсэн. Нэг удаа шүүр барьж үзээгүй хүмүүс яагаад бид нарыг үнэлэхгүй байгаа юм бэ. Одоо бол цалин нэмэгдэх сургаар залуу хүмүүс орж ирэх гээд анкетаа өгч байгаа юм билээ. Цалин муу салбарт хэн ч тогтож үлдэхгүй. Тийм учраас хамгийн хэрэгтэй байгаа манай салбарын цалинг тултал нь нэмээд өгчих юм бол ядарсан ч урамтай ажиллана шүү дээ. Одоогоор цалин хоёр сая гаруйтай байгаа ч гэсэн амьдралд үнэхээр хүрэхгүй байна" гэлээ.
Автобусны жолооч болон ТҮК-ийн ажилтнуудын цалин нэмэгдсэнтэй холбоотой хамгийн их харьцуулагдаж байгаа салбарын нэг нь "Боловсрол"-ын салбар. Тэдний хувьд жил болгон цалингийн асуудлаар жагсаал цуглаан хийдэг хэдий ч дорвитой нэмэгддэггүй. Гэнэт л сонгууль дөхөх үеэр иргэдийн сэтгэлзүйг ашигласан уу гэмээр нийгмийн хамгийн эмзэглэдэг сэдвүүдийн нэг болох автобусны жолооч, ТҮК-ийн ажилчид руу чиглэсэн цалингийн асуудал тийм ч цагаа олоогүй гэлтэй. Бид энэ асуудлаар боловсролын салбарт ес дэх жилдээ ажиллаж байгаа С.Сайнхүү багшийн байр суурийг тодрууллаа.
-Нийслэлийн 53 дугаар сургуулийн багш С.Сайнхүү: Автобусны жолооч нарыг их цалин авсанд нь битүүхэндээ атаархсан, бас баярласан-

-Та одоогоор хэдэн төгрөгийн цалин авч байгаа вэ?
-Би биологийн багшаар 9 дэх жилдээ ажиллаж байна. Бүх шимтгэлээ төлөөд гар дээрээ 950 орчим мянган төгрөгийн цалин авдаг. Хүнсний бүтээгдэхүүний үнэ маш их нэмэгдсэн учраас 950 мянган төгрөгийг сардаа хүрэлцүүлэхэд хэцүү байдаг. Би одоо ганц бие хэрнээ цалин минь амьдралд хүрэлцэхгүй байхад энэ цалингаар гэр бүл зохиогоод ар гэрээ авч явна гэдэг амаргүй л байх болов уу гэж боддог.
-Зарим иргэд автобусны жолооч, ТҮК-ийн ажилчдын цалин нэмэгдлийн асуудал дээр багш, эмчийн мэргэжлийн хүмүүстэй их харьцуулж байна. Та ямар байр суурьтай байгаа вэ?
-Сургуулиа төгсөөд таван жил ажилласны дараа шантарч хэсэг хугацаанд өөр ажил хийсэн. Яаж ч хичээгээд багшийн цалин амьдралд минь хүрэлцэхгүй байсан учраас хоёр жилийн завсарлага авсан нь тэр. Одоо ч ялгаагүй. Өрнөөс өрний хооронд амьдарч, ямар ч зорилгогүй амьдарч байгаадаа их гутарч байгаа. Саяхан автобусны жолоочийн цалинг 3.5 сая болоход нь цаанаа жоохон атаархсан л даа. Гэхдээ тэднийг их цалин авлаа гэж буруу санасан зүйл байхгүй ээ. Төр биднийг маш багаар үнэлж байгаа юм байна. Энэ улсад багш гэдэг үнэ цэнэгүй хүн юм байна шүү дээ гэсэн битүүхэн гомдолтой л хүлээж авсан. Одоо бүр ТҮК-ийн ажилчдын цалин 3.5 сая төгрөгийн цалинтай болгоно гээд яриад эхэлчихсэн байна. Энэ бол нэг талаасаа маш зөв, оновчтой шийдвэр. Гэхдээ сонгуулийн ямар нэгэн хэрэглэдэхүүн болчих вий гэсэн хардалт байна.
-Багшийн цалин дорвитой нэмэгдэхгүй байгаа шалтгааныг юу гэж харж байгаа вэ?
-Монголын багш нарын цалин дэлхийн хамгийн бага цалинтай багшийнхаас 7 дахин бага байдаг гэсэн судалгаа гарчихсан байсан. Тэрийг хараад үнэхээр л төрдөө, нийгэмдээ үнэлэгддэггүй юм байна гэдгийг ойлгосон. Дээрх судалгаанаас харахад “Багш бол тухайн улсынхаа ирээдүйг бэлтгэдэг учир дэлхийн улс орнууд багш нарынхаа цалинг хангалттай хэмжээнд өндөр байлгахыг эрмэлздэг юм байна” гэдгийг харж болох байх. Багш нар уг нь жил болгон л нэмүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлж ажил хаялт зарлана хэмээн нэлээд ширүүн тэмцэл өрнүүлдэг. Дээд албан тушаалтнууд тухайн үедээ 100-200 мянган төгрөгөөр нэмэгдүүлнэ гэж хэлээд л таг болчихдог.
Боловсрол чухал гэж үзэж байгаа юм бол яагаад 15 хувийн боловсон хүчний хомстолд орж байгаа юм бэ. Монголын багш нар бүгд гадагшаа дүрвэчихсэн. Одоо ч явахад бэлэн өчнөөн багш байна. Бид өнөөдөр хоногийн хоолгүйдээ энэ асуудлыг хэлэлцүүлэх гээгүй. Хойч ирээдүйгээ аваръя л гэсэндээ юм.
-Дан ганц ТҮК-ийн ажилчдын хүүхдүүд Герман явахгүй. Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана-
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн болж, энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар, Тохижилт, үйлчилгээний ажилчдын хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургах боломжийг бүрдүүлэх талаар мэдээлсэн. Гэхдээ энэ мэдээллийн араас зөвхөн ТҮК-ийн ажилчдын хүүхдүүдийг явуулна гэх мэдээлэл нийгмийн сүлжээгээр тархаад байсан. Угтаа бол Х.Нямбаатар "Хот, нийтийн аж ахуйн ажилчдын хүүхдүүдийг Германд сургана" гэж мэдээлсэн. Хот, нийтийн аж ахуйн ажилчдын төрөлд "Хог цэвэрлэгээ, Агаар, орчны бохирдол, Гэрэлтүүлэг, Тохижилт, Ногоон байгууламж" зэрэг төрөл бүрийн ажилчид багтах юм байна.
Байр сууриа илэрхийлсэн хүмүүсийн цалингийн хэмжээг авч үзвэл, ЕБС-ийн багш нарын цалин хамгийн бага буюу 1.2 сая төгрөг байсан бол автобусны жолоочийн цалин хамгийн их буюу 3.5 сая төгрөг байна.
Мөн 2024 оны дундаж цалинг салбараар нь авч үзвэл олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллаж буй хүмүүсийн цалин хамгийн их буюу 5.5 сая төгрөг байгаа бол хамгийн бага цалинтайд урлаг, үзвэл үйлчилгээ болон тоглоом наадмын салбарын ажилтнууд оров. Тэдний дундаж цалин 1.2 сая төгрөг байгаа юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
"Атаарх, атаарх бас дахин атаарх !" Е.Чингис,Ю.Цэдэнб �##� нтр нь ингэж айлдсан юм болуу ? Ийм л зан суртла ар хүмүүжчихсэн нийгэм юм.
Уул нь төр засаг маань л хөдөлж өхгүй байгаагаас биш нүүрсний 40 их наядыг улсын санд оруулаад ирвэл автобус, ТҮК, багш, эмч, ду учин жүжигчний ц�##�инг цөмий нь 3 сая болгож болох л юмшүү дээ !!!
ТҮК-ийн ажилчны яриаг сонслоо 2,1 сая төгрөг авдаг чамлах ц�##�ин биш, Тэгээд бас 3,5 сая болгоно гэхэд баярлахын оронд Нямбаатарыг муулаад худлаа хэллээ сонгуулийн шоу гэж байгааг хараад ц�##�инг нь нэмэх хэрэггүй муу хүмүүс боловсролгүй хүмүүжилгүй ухамсаргүй хүмүүс байдаг юм байна гэж ойлголоо. Би барилгын хог хаяд�##� ачдаг зөөдөг ажлыг 10 гаруй жил 750- 900 мянган төгрөг авч хийж байна. Эхнэр цэцэрлэгийн багш 800 мянгыг авдаг 4 хүүхдийн сург�##�тын төлбөр төлөөд амьдарч болоод байна Шун�##� гэж нэг хэцүү юм хүн бүрт байдаггүй нь сайша�##�тай.АН-нхан зориуд тэднийг ашиглаж яриулаад байна уу сайн юмыг магтаад муу юмыг шүүмжлээд амьдрах хэрэгтэй Би �##�ь ч намын гишүүн биш. улс төржилт улс орныг сүйрүүлсэн одоо болноо больцгоо
Haana ter 2.1 bgad bgan manai ehner bayngoliin tvk_d ajildag 250+650 gdgl zalin awdag. Hudlaa 1 Nam dagasan nuhruus n yrilzlagaa awchaad bvlt shaahin hudlaa gewel za busdiin medq ym bayngoliin shine urguu xxk-n ajiljdaas 1t . 2.1say awdaguu geed 2t. tsalingiin nariin huudsaa amidraldaa awch vzsenvv geedl asuuchih
Автобусны жолооч нарын ц�##�инг нэмээд сайжирсан юм �##�га зогсоолдоо зогсохгүй ха�##�гаа нээхгүй ард ойрхон автобус ирж байгаа гээд хувийн унаа шигээ загнадаг болжээ!!Ямарч соёл �##�га!!!
ТҮКийн ажилчны яриа та�##�агдсангүй. БОЛОВСРОЛ муу байна.
Бөөснүүд 8000 ногоон авч байнаа.
Zovj ajillaj baigaa sh dee buusuu chi bol chadahgyi
Ихэнх хүмүүсийн сан�##� бол атхаар�##� биш. Зүгээр л асуудлыг буруу т�##�аас нь хийж эхэлсэнд байгаа юм. Ирээдүйн Монгол хүнийг бүтээж буй цэцэрлэгийн, бага ангийн багш нарын ц�##�инг, хүний амь аварч тэдний асарч байгаа асрагч, сувилагч, эмч нарын ц�##�инг мөн ийм түвшинд болж өгвөл бүр ч илүү өндөр түвшинд хүргэх шаардлагатай байгаа юм.
Юун атаархах харин ч баяр хүргэе! Харин автобусны жолоочийн бэлэн мөнгө авдагийг болиулах хэрэгтэй!
2say garan awdag n bloom bishuu
Маш зөв байна Бодит ажил хийдэг хүмүүс ц�##�ин өндөртэй байх нь зөв шүү
Асуудлын гол нь атаархах энтэр гэсэн жижиг юм болгож гуйвуулах хэрэггүй. Өргөн хүрээгээр нь дүгнэ.Eр нь бол ц�##�ин нэмэх дунджаар ажил хийж байгаа Монгол хүн 3 сая орчим авч байж л амьдрахаар байгаа нь үнэн. Гэхдээ 1. Улс орны макро эдийн засаг ямар хэмжээнд тийм л ц�##�ин өгөхгүй бол зохиомлоор өсгөөд Вeнeсуэлийн араас орно. Төсвийн захирагч болгон өөрийн с�##�бараа нэмээд байх уу 2. Хувийн хэвшил чирэгдэнэ. Энд цэвэрлэгч хийж сая төгрөг авч байхаар тэнд цэвэрлэгч хийж 3 сая авна гээд л бүгд шуурна. 3. Боловсрол үнэлэгдэхгүй байх тусам сэхээтний буюу тархины гадагшаа урсг�##� улам ихэснэ. Эцэст нь үлдсэн толгой муутнууд улсаа олигтой авч явж чадахгүй. 4. Өндөр хөгжилтэй орнуудын оюуныг үнэлдэг, хөдөлмөрийн ангиллын бодлогыг судлаж үз. Гадаадын ажиллах хүч болон тeхник нөхөх боломжгүй, оюуны бяд шаарддаг, нийгмийн хөгжилд нэн тэргүүний хариуцлага хүлээнэ гэдэг утгаараа барууны орнуудад бол шүүгч өмгөөлөгч мэс заслын эмч инжeнeр хамгийн өндөр ц�##�интай. Азийн баруудад бол бага ангийн багш нар ц�##�ин ихтэй гэх мэт. Гэтэл Монголын тэргүүлэн анхаарах с�##�бар нь УБ хотын гудамжны хог маш нэгт байж харагдаж байна. 5. 3.5 сая бол Оюу толгойн инжeнeрүүдийн дундаж ц�##�ин. Тэд нэг тоо буруу тавихад л осол гарч хүний амь эрсдэх хариуцлага хүлээдэх ажил. Гудамж дутуу цэвэрлэхэд нэн тэргүүнд тийм амь настай холбоотрй хариуцлага ирэх үү гэх мэт. Монгол шиг уур амьсг�##�тай оронд ТҮК мэдээж хэцүү гэхдээ нэн оройд нь эрэмбэлэх нь зөв үү
Nemj bolno. Ergeed xariutslaga nexex xeregtei. Shaardlagatai bol xasax yostoi.
Ххрр од
Бусад с�##�барынхан яахууу тэнэг илжиг м�##�уудааа монгол төгрөг чин юу болохууу нянбактерииг ямар хужаа цустан тархиин эргүүлээд байна гээд байгаан үнэнч юм шиг эмч цагдааа хувиин хэвшил яахуу
Odoo yu geh be dee abtobusnii jolooch , tvr-iin ajiljidtai barizaad baigaa hvn haan baigaa ymbe zvgeerel nymbaatar gej hvn bolobsorol sonin bishee gej ard tvmend haruulaj mongoliin ireedvvg surah sonirholgvi bolgoj baigaa ymdaa ireedvi bolson hvvhdvvded hicheel zaaj baigaa bagsh 1.500.000t hvrehgvi zalin abhaar hicheeldee bish taraad oor ymar ajil hiihvv gejil bodood anhaaral ene oor tiishee bolhoor yu zaahuu
Abtobus baridag jolooch , zam zebreldeg hvmvvsel irt bosoj oroi untdag ymuu bvhel hvn amidraliin toloo zvtgej baindag ataarhaad baigaa bish bvhel hvnii zalin mongiig ingej nemeldee zagdaa nar , onzgoigiin alba haagchid , emch subilagch asragchid , bagsh nar bvhel mergejiliin hvmvvs dus bvrdee gezvv ajil hiideg shvv sain bodoh heregtei jisheen onzgoigiin alban haagchiin ajil amarhanuu te duudlagt ybahdaa hvvhdee vnseed sanaa aldaal gardag gej sonsoj baisan ym bain
Атаарах биш. Ямар тэнэг юм бэ? Энэ хүмүүсийн ц�##�инг механикаар сонгуулийн өмнө сана-л авахын тулд нэмчихээр сонгуулийн дараа багш, эмч нарынхыг 2,000 доллар болгох шахаанд орно. Энэ бол хамгийн муу зүйл. Улсаа хорлосон ажил. Ингэж яасан ч болохгүй байсан юм. Улсын мөнгө уйлдаггүй.
Нямбаатар ингэж хаврын тэнгэр шиг тэнэг бодлогогүй суд�##�гаагүй шийдвэр гаргах нь буруу. Эхлээд улс орныхоо эдийн засаг хөрөнгө мөнгөний боломжоо сайтар судоаа Нямбаатараа!! Жолооч нар 1,7 саяын ц�##�интай байсан бол хамгийн ихдээ 500 мянгаар нэмэгдүүлээд 2,2 сая болгох л ёстой эхний ээлжинд шүү. ТҮК-ийн ажилчид 2,1 саяын ц�##�ин ханг�##�ттай шүү дээ нэг хэсэгтээ.
Хамгийн гол нь багш нарын ц�##�инг нэмэгдүүлж хариуцлагыг өндөржүүлэх хэрэгтэй. Багш нарын ц�##�инг нэмэхдээ: Цэцэрлэгийн багшийн ц�##�ин ЕБС-ийн болон их дээд сургуулийн багш нараас өндөр байх ёстой. Тухайлб�##�: цэцэрлэгийн багшийн ц�##�ингийн ангил�##�ыг Б-1 гээд 3.0 сая, бага ангийн багшийн ц�##�инг Б-2 гээд 2.8 сая дунд ахлах ангийн багшийн ц�##�инг Б-3 гээд 2.6 сая болгох хэрэгтэй. Тэгээд харин цэцэрлэгийн багшийг өглөө 8 цагаас орой 19 цаг хүртэл ажиллуулах хэрэгтэй эцэг эх нь ажлаа тараад хүүхдээ авч дууст�##� нь цэцэрлэгийн багш ажил дээрээ хариуцсан ангийнхаа хүүхдүүдийг харж асарч байх нь зүйтэй.
Атаархаад байгаа бол энэ ажилд ороод л хийчихээч.
АВТОБУСНЫ ЖОЛООЧЫН ЦАЛИХ ГЭМЛЭЭ ГЭЭД ХАРИУЦЛАГА НЬ НЭМЭГДСЭН ЮМУУ. УТСАА УХААД, МХШИНЫ УРДУУР ДАЙРААД Л ЯВЖ БАЙГАА Ш ДЭЭ. АВТОБУС НЬ ДОТРОО ӨМХ ЙРЧИХСЭН, ГАДНАА ШОРОО ШИГ Л ЮМНУУД ЯВЖ БАЙНА. СОНГУУЛИЙН ШОУ Х ЫХДЭЭ ЖААХАН БОДЛОГОТОЙ ХАНДААЧ ДЭЭ. НААД ЖОЛООЧ НАРАА ХҮНИЙ АМЬ ХАРИУЦАЖ БАЙЖ ЯДАХДАА УРДАХ ЗАМАА ХАРЖ ЯВ ГЭЭ. АВТОБУСАНД СУУГААД 7-8 БУУДАЛ ЯВАХАД УТСААР ТАСРАЛ ГҮЙ ЯРЬЖ ОР ЛСООР, БАС ЗАРИМ НЬ ТОГЛООД ЯВЖ БАЙХ ЮМ. ИЙМ БАЙЖ ЮУН ХАРИУЦЛАГА. БАС ТҮК-Н АЖИЛЧИД НЭГ ТЭРЭГ ЧИРЭЭД Л ЗӨВХӨН ЗАМЫН ХАЖУУ ЦЭВЭРЛЭСЭН БОЛООД ЯВЖ ХАРАГДДАГ. НЭГЭНТ ӨНДӨР ЦАЛИН ӨГЧ БАЫГАА ЮМ БОЛ ТОХИРСОН АЧААЛАЛТАЙ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. БАЙРНЫ ДУНДАХ ТАЛБАЙ, МАШ НЫ ЗОГСООЛ, ХҮҮРДИЙН ТОГЛООМБН ТАЛБАЫГ БАС ЦЭВЭРЛЭХ ХЭОЭГТЭЙ ШҮҮ ДЭЭ. ӨГЛӨӨ ЭРТ АЖИЛ НЬ ЭРЭЛДЭГ Ч ГЭСЭН ӨДӨР УРТ АМРААД ОРОЙ ЦЭВЭРЛЭР Ю УУ ЭСВЭЛ ХОЁР ЭЭЛЖТЭЙ БАЙМААР БХЙНА. ТОХИЖИЛ ҮЙЛЧИЛГЭЭНИЫ КАМПАНИ НЭРТЭЙ БОЛОВЧ ХОТБН ТӨВӨӨС ӨӨР ГАЗАР ТОХИЖИЛТ Х ЙДЭГГҮЙ ШҮҮ ДЭЭ. ТӨВ ХЭСГЭЭ УЭВЭРЛЭЭД ЗАХЫН ХЛРООЛЛУУДАД ЗӨВХӨН МАШИН ЗАМЫН ХАЖУУГЫН ШОРОО Л АВЧ БАЙНА. ЮУ БҮТЭЭСЭН ГЭЖ 3.500 МЯНГЫН ЦАЛИН ӨГЧ БАЙГАА ЮМ БОЛОО. ЯДАРДАА БАЙРАН ДУНДАР ТАЛБАЙГ ЦЭВЭРЛҮҮЛЭЭЧ ДЭЭ, ХОТЫН ДАРГАА. АЖЛЫН АЧААЛАЛ, ХИЙЖ ГҮЙЦЭТГЭЖ БАЙГАА АЖЛЫН ҮР ӨГӨӨЖЫГ БОДМОЛР ЮМАА. СОНГОГДОХ НЬ ТА НАРТ ХЭРЭГ ЭЙ Ч ГЭСЭН ЭНЭ УЛСАД ЮУ ҮЛДЭЖ ХОЦРОХ ВЭ ГЭДЭГ ИРЭЭДҮЙГЭЭ БОДМООР ЮМ ДАА.
Хар үүрээс харанхуй шөнийг дууст�##�х хугацаанд хүнд хүчир хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн ц�##�инг нэмсэнд баярл�##�аа. Харин тэд ажлаа сайн хийж хотоо цэмцгэр байлгах үүрэгтэй.
Харин автобусны жолооч нараас утсаараа яриад, зорчигчоо загнаад, автобусаа ч зөв жолоодож чадахгүй хүмүүс байнаа байна. Сург�##�т сайн хийж бай.
ТҮК ажилчдын ц�##�ин 1000$ болж ашгүйдээ баярлаж т�##�архаж байна БАЯРЛАЛАА
автобусны жолоочийн ц�##�ин нэмлээ гээд өнөө л таихи татдаг мөнгөө хураасан хэвээр бас бохир автобус заваан цэвэрлэгээ хийгээгүй автобус хэвээрээ явж байгаа мөнгө хураахаа зогсооо
Шат шатаар ахиж л байна сонгууль энд ямар ч хамаагүй хүлээх чадваргүй муу хэлэх ухамсар нь хүний хэл гэсэн захи�##�гаар л ялархаж биш т�##�архаж сураач...
Одоо л зөв замдаа орлоодоо манай амьдр�##�..одоо эмч багш цагдаа нар ажил хаяж 1000 долларын ц�##�ингаа авцгаа..дараа нь бүх юмны үнэ 50 хувь нэмэгдэнэ..тэгээд хувийн хэвшил ц�##�ингаа нэмнэ..тэгээд ажилгүй бол шууд турж үхэх нөхцөл бүрдээд иргэд маш ажилсаг бүүр 2 3 ажил хийдэг болно..өндөр хөгжилтэй орнууд ьиым л байдаг..
Bygd iim tsalin tetgever halamj avdag bolvol mun ch olon shn zaluus ex orondoo irne dee.oluulaa bolno