Босгосон бондоо Д.Баясгаланд зээлж, үлдсэнээр нь замаа засаж, “Туул 1” коллектор угсарна

Өмнөх мээр Д.Сумъяабазарын босгож чадаагүй бондыг Х.Нямбаатар босгоно. Тэрбээр, босгосон бондоо юунд зарцуулах вэ гэдгээ тодорхойлжээ.
Нэгдүгээрт, бондын 300 тэрбум төгрөгөөр бөөрөлжүүтийн цахилгаан станцыг төсөлд дамжуулан зээлүүлэхээр төлөвлөжээ. Тодруулбал, Арилжааны банк, санхүүгийн байгууллагуудаас дотоод бонд босгож, тэр хүүгээрээ бөөрөлжүүтийн төсөлд зээлнэ. Эргэн төлөлтөө бөөрөлжүүт хариуцаж, хот төслийг барьцаална гэсэн үг аж.
Хоёрдугаарт, Манай хотын автозамын 70 гаруй хувь нь эвдрэлтэй байгаа учир 150 тэрбумаар нь хотын эвдрэлтэй замуудыг засаж, хучихаар төлөвлөжээ. Ингэхдээ замуудын усны хаялгын асуудлыг давхар шийдвэрлэх аж. 2025, 2026 онуудад хийх засварын ажлаа энэ жил хийгээд дуусгах төлөвлөгөөтэй. Гэвч Улаанбаатар хотын нийт замыг засаж, шинэчлэхэд 700 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцоо бий.
Гуравдугаарт; үлдсэн 50 тэрбум төгрөгөөр туул 1 коллекторыг дуусгана. Энэ ажил эхлээд 18 жил болж байна. Наймдугаар сарын 20-нд шинэ цэвэрлэх байгууламж ашиглалтад орох гэж буйтай холбогдуулан энэхүү ажлыг хийх аж. Учир нь цэвэрлэх байгууламжид залгагдах учиртай Улаанбаатар хотын бохир усны шугамын ачааллыг авах гол шугам юм. Иймд бэлэн болоогүй эл шугамаа яаралтай шийдвэрлэнэ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
энэ Баясг�##�ан гэж новшид монго улс өртэй юмуу нүүрс төмөр замаас олсон асар их мөнгөө яав женко нь авчихсан юмуу тэтээ тэргүй нүүрсний мөнгөөр энэ станцаа барьж байхад нь энэ хотын дарга с�##�бадай очоод шун�##�ыг нь хөдөлгөөд баахан мөнгө ам�##�чихснуу
Мөнгө зээлдэж Банкны эзэнд мөнгө зээлүүлдэг сонин л юм удахгүй би эзэн чинь гээд гараад ирэх байх даа
Baysgalan Jonhu Ouylzgana3 mongoliig huvaaj duusghnee
uheh ch bagadna
Иргэддээ нээлтэй бонд зарлахгүй гэсэн үг үү
АШГҮЙДЭЭ САНАА АМАР БААЖ СУУЯДАА ЗАРИМДАА БААГААД СУУЖААХАД ДООРООС ТУРГИДАГ ЭНЭ Л ИХ ХЭЦҮҮ ЖИНХЭНЭ ҮМХИЙТ БОЛДОГ