Гадаад мэдээДЭЛХИЙ

Эммануэль Макрон Ши Жиньпинтэй хэлэлцэж, худалдааны асуудлыг хөндлөө

БНХАУ-ын Ерөнхийлөгч Ши Жиньпин Францад айлчилж буй. Даваа гарагт /2024.05.06/ Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон, Европын комиссын дарга Урсула фон дер Лейен Ши Жиньпинтэй уулзаж Европтой илүү тэнцвэртэй худалдаа хийхийг уриалжээ.

Парис хотноо болсон уулзалтын үеэр Макрон Украины дайныг зогсоохын тулд ОХУ-д нөлөөлөл үзүүлэхийг Ши Жиньпинээс хүссэн байна.

Вон дер Лейен Ши Жиньпинд хандан “Европын холбоо Хятадын хэт ихээр үйлдвэрлэсэн Хятад бүтээгдэхүүнүүдийг зах зээлдээ шингээж чадахгүй” гэсэн юм.

Тэрбээр нэмж “Европ зах зээлээ хамгаалахын тулд хатуу шийдвэр гаргахаас буцахгүй” хэмээж, Европ болон БНХАУ-ын харилцаа зах зээлийн хүртээмжийн тэгш бус байдал, засгийн газраас компаниудад үзүүлж буй тусламжаас болж муудаж байна гэжээ.

Европын холбоо сүүлийн үед Вашингтонтой ижлээр БНХАУ-тай хийх худалдааны тал дээр илүү хатуу байр суурьтай болж байгаа.

АНУ-ын Сангийн сайд Жанет Йеллен саяхан БНХАУ-д айлчлахдаа Вашингтон Хятадын импортын бүтээгдэхүүнээр дотоодын шинэ салбаруудаа үгүйрүүлэхийг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн юм.

Эх сурвалж: Reuters

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button