Нийгэм мэдээ

Танилц: М.Бадарчийн шүүхийн шийдвэр хэвээр үлдсэн тул бөхчүүдийн цол хэрхэн ахих вэ

Монголын үндэсний ба олон улын спортын арбитрын давж заалдах комисс өнөөдөр М.Бадарчийн гомдлыг хэлэлцлээ.

Өмнөх хуралдаанаар М.Бадарчийн допинг хэрэглэсэн нь үнэн болохыг тогтоож, улмаар,

  • Өөрөө шууд хүлээн зөвшөөрөх
  • Эсвэл хэзээ, хэнээс допингийн бодис авснаа хүлээн зөвшөөрөх хоёр сонголт өгсөн.

Аль нэгийг сонговол барилдах эрхийг хассан дөрвөн жилийн хугацааг хөнгөлөх боломжтой талаар Давж заалдах комисс мэдэгдэж байв. Хариу мэдэгдэл долоон хоногийн хугацаа өгсөн.

Тэгвэл, өчигдөр 17.00 цагт нэрээ нууцалсан гэх гэрч мэдүүлэг өгснөөр хуралдаан дахин боллоо.

Тухайн гэрч Турк улсаас метенолин бодис агуулсан эм уудаг байсан. М.Бадарчтай тааралдахдаа панангинтэй андуурч, үүнээсээ 10-аад ширхгийг өгсөн гэж мэдүүлэв. Харин М.Бадарч панангин дууссан байсан тул түүнээс эм асууж авснаа, мэдэлгүй ууснаа хүлээн зөвшөөрсөн.

Гэвч,

  • Гэрчийн нэр, нүүрээ нууцалсан байдал
  • М.Бадарчтай онцын холбоогүй гэх мөртлөө эмнээсээ 10-аадыг өгсөн нь
  • Харагдал байдлаар ч ялгаатай хоёр эмийг андуурсан гэдэг нь
  • М.Бадарч ч мэдэлгүй уусан гэдэг нь
  • Энэ бүх хугацааны дараа, хариу мэдэгдэх долоо хоногийн сүүлээр гэнэт гарч ирсэн нь
  • М.Бадарчаас эм биш тариагаар илэрдэг бодис илэрсэн зэрэг нь эргэлзээ төрүүлж байв.

Харин шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөөд, үүнийг үндэслэлгүй гэж үзлээ. Улмаар М.Бадарчийн барилдах эрхийг дөрвөн жилээр хассан шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Одоо Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны зүгээс улсын арслан М.Бадарчийн цолыг хурааж, түүнд унасан бөхчүүдэд цолыг нөхөн олгох саналыг ирэх наадмаас өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлах ёстой. Харин Ерөнхийлөгчийн зүгээс цол хураах болон нөхөн олгох зарлиг гаргаснаар энэ хэрэг маргаан эцэс болно.

М.Бадарчид унасан бөхчүүдийн цол хэрхэн өөрчлөгдөх вэ?

Тавын даваанд өвдөг шороодсон

  • Аймгийн арслан Б.Баянмөнх УЛСЫН НАЧИН

Зургаагийн даваанд өвдөг шороодсон

  • Улсын начин Э.Даш УЛСЫН ХАРЦАГА

Долоогийн даваанд дунд шөвөгт өвдөг шороодсон

  • Аймгийн арслан С.СүхбатУЛСЫН ЗААН

Наймын даваанд их шөвөгт өвдөг шороодсон

  •  Улсын аварга О.Хангай чимэг нэмнэ   

Есийн даваа буюу үзүүр, түрүү булаацалдсан

  • Улсын харцага Ц.Бямба-Отгон УЛСЫН АРСЛАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
8 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 10, 2024 17:30

Бямба отгон түрүүлсэн болох уу
800 саяын гарзгүй начин болох уу
Бадарчид өгсөн юмнуудыг Бямба отгонд шилжүүлэн өгөх үү, хураан авах уу.

Хариулт
Хариулт
5 сар 10, 2024 20:36
Reply to  Зочин

Тавын даваанаас эхлээд бүгд будилаанддаг.Тав давсан бөх зургаа давчихыг хэн ч үгүйсгэхгүй .Наймын даваанд Хангай Бадарчид унаагүй бол Бямба отгон хоерийн барилдаан сонирхолтой болно гээд бүх давааг завааруулаад хаядаг юм байна шүү.

Зочин
Зочин
5 сар 10, 2024 19:58

Хангай аваргад гай боллоо доо, эргүү дагз

Зочин
Зочин
5 сар 10, 2024 20:32

Бадарчид байр сав, машин тэрэг, м�##� ахуй зөндөө л юм өгөөд байх шиг байсан, тэднийгээ буцаах болов уу, яах бол, яарч долоосон гарууд шатаад л дуусах байх аа даа кк

Иргэн
Иргэн
5 сар 10, 2024 21:42
Reply to  Зочин

Ямар ч байсан улсаас өгсөн шагн�##�ыг буцааж авах байх.Хувь хүмүүс компаниуд авахгүй бмз.

Иргэн
Иргэн
5 сар 10, 2024 21:45

Бадарч маань багтра�##� т�##�ийчих вий дээ анхаарч байхгүй бол. Үнэн жижиг сэтгэхүйтэй ойрхон бодолтой хэрнээ ичгүүргүй амьтан юмаа.

Зочинзочин
Зочинзочин
5 сар 11, 2024 13:18

Хангай түрүүлэх өндөр магадл�##�тай байсан шүү

Зочин
Зочин
5 сар 11, 2024 22:00

Даваагүй давааны цолыг өгсөн авсан �##�ь �##�ь нь ичиг бус уу?

Холбоотой мэдээ

Back to top button