УЛС ТӨР
2024 оны УИХ-ын сонгуульд 23 нам, хоёр эвсэл оролцоно

2024 оны УИХ-ын сонгууль зургаадугаар сарын 28-нд болох тов гарсан. Одоогоор сонгууль болоход нэг сар гаруйн хугацаа үлдээд байна. Энэ удаа бид 126 гишүүн сонгох учиртай.
Өмнө долоо хоногт СЕХ-ны эцэслэн мэдээлснээр 23 нам, хоёр эвсэл энэ удаагийн сонгуульд оролцоно. Мөн 77 бие даагч нэр дэвшихээр бүртгүүлээд байгаа. Харин нэр дэвшигчид 14-21-ний хооронд тодорхой болно.
Сонгуулийн бэлгэл ажлын хувьд 330 сум, аймаг, нийслэлд сонгуулийн хороо байгуулагдсан. Нийтдээ 2,196 хэсэг байх бөгөөд маргааш гэхэд бүх хэсгүүдийг байгуулж дуусах юм байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.