Гадаад мэдээДЭЛХИЙ

BTS хамтлагийн ахлагч RM-ийн гаргасан дуу 82 оронд iTunes чартыг тэргүүллээ

Өмнөд Солонгосын BTS хамтлагийн ахлагч баасан гарагт /2024.05.10/ “Come Back to Me” нэртэй шинэ ганцаарчилсан уран бүтээлээ гаргасан юм.

Тэгвэл BTS-ийг хариуцдаг “BigHit Music” агентлаг бямба гарагт /2024.05.11/ мэдээлэхдээ “Come Back to Me” дуу нь 82 орны iTunes чартыг тэргүүлсэн байна.

Тус уран бүтээл нь түүний шинээр гаргах цомгийн нэг хэсэг юм. RM шинэ цомгоо ирэх долоо хоногийн баасан гарагт /2024.05.24/ цацна. Тэрхүү цомог нь 11 дуунаас бүрдсэн байна гэж “BigHit Music” агентлаг мэдэгджээ.

RM 2022 оны арван хоёрдугаар сард “Indigo” нэртэй анхны ганцаарчилсан цомгоо гаргаж байсан юм.

Өнгөрсөн жилийн арван хоёрдугаар сард BTS хамтлагийн үлдсэн гишүүд цэргийн алба хаахаар явсан. RM, V хоёр 2023 оны 12-р сарын 11-нд цэргийн алба хааж эхэлсэн. Тэд 2025 оны зургаадугаар сарын 6-нд цэргээс халагдаж ирэх товтой байгаа.

Эх сурвалж: Korea Times

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button