УЛС ТӨРУлс төрийн мэдээ
Б.Баярсайхан гишүүний удирддаг байнгын хороо дахин хуралдсангүй

Тайлангаа тавих нэрийдлээр орон нутгийн гишүүдэд зориулаад УИХ-ын дарга Г.Занданшатар чөлөө олгосон. Ингэснээр өнгөрсөн долоо хоногийн УИХ-ын үйл ажиллагаа түр завсарласан байдаг. Парламентын байнгын үйл ажиллагаа долоо хоногоор тасалдсан гэхэд болно.
Харамсалтай нь уг чөлөөний хугацаа дууссан ч өнөөдөр /2024.05.13/ зарим байнгын хорооны ирц хүрээгүй гэх шалтгаанаар хуралдсангүй. Тухайлбал, Боловсрол, шинжлэх ухаан, спортын байнгын хороо хуралдаж,
- Боловсролын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай,
- Мэргэжлийн болон техникийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүд,
- Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийж, санал дүгнэлтээ ТББХ-нд хүргүүлэх байв.
Гэвч УИХ-ын гишүүн Б.Баярсайханы удирддаг байнгын хорооны гишүүдийн ирц хүрээгүй гэх шалтгаанаар бас л хуралдсангүй, хойшлов.
У.УЯН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
З�##�уухан нөхрөө АНУ-руу консулаар "цөлчихөөд" энд зарим эрчүүдтэй учир ургууланхан яьаа юу да