Нийгэм мэдээ

Улаанбаатар-Замын-Үүд-Эрээн чиглэлийн галт тэрэгний хуваарьт өөрчлөлт орлоо

Улаанбаатар-Амгалан хоорондын замд авто машин болон явган хүн өнгөрүүлэх нүхэн гарц барих гэж буй.

Үүнтэй холбогдуулан 2024 оны тавдугаар сарын 17 болон 24-ний өдрийн 09.20-21.20 цагийн хооронд аялах №276/34, №286/285-р зорчигчийн галт тэрэгний цагийн хуваарьт дараах өөрчлөлт оруулахаар болсон байна. 

Тодруулбал,

Улаанбаатар-Замын-Үүд болон Улаанбаатар-Эрээн чиглэлийн 276/34-р галт тэргийг нэгтгэх бөгөөд Улаанбаатараас 21.40 цагт хөдөлж, Замын-Үүд өртөөнд 09.33 цагт хүрнэ.

Замын-Үүд өртөөнөөс 682-р галт тэрэг 11.00 цагт хөдөлж, Эрээн өртөөнд 11.25 цагт хүрнэ.

286/285-р галт тэрэг Улаанбаатар-Сайншанд чиглэлд Улаанбаатараас 21.55 цагт хөдөлж, Сайншандад 08.30 цагт хүрнэ. Иймд, зорчигчдыг цагийн өөрчлөлттэй уялдуулан аяллаа төлөвлөхийг анхаарууллаа.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Цогяг
Цогяг
5 сар 14, 2024 16:37

Сайншанд УБ ГЭЭД хамт өгчихөөч

Холбоотой мэдээ

Back to top button