АН жагсаалтынхаа 22-т багтаасан Х.Номингэрэлийн нэрийг хасаж, шөнө өөрчилжээ

Өчигдөр АН Үндэсний бодлогын шинэ хорооныхоо хурлаар 2024 оны сонгуульд тойрогт нэр дэвших 78, жагсаалтад багтах 48 кандидатаа тодруулав. Тус бодлогын хорооны хурал 18 цагт эхлэх товтой байсан ч гурван цагийн дараа буюу 21 цаг орчимд эхэлсэн. Ингэхдээ Үндэсний бодлогын хуучин хороо хуралдаж нэр дэвших болон жагсаалтад багтах хүмүүсээ тодруулсан.
Харин үүний дараа буюу 23 цагийн үед Үндэсний бодлогын шинэ хороо баталгаажуулах хурал хийж, 00 цагаас тавхан минутын өмнө кандидатуудаа сонгож тогтоолоо баталсан.
Хурлын дараа намын зүгээс албан ёсны мэдээлэл хийгээгүй. Өөрөөр хэлбэл хэн хэн аль тойрогт нэр дэвших, ямар хүмүүс жагсаалтад багтсан эсэхийг зарлаагүй. Харин хуралд оролцсон горилогчдын төлөөлөл мэдээлэл хийж жагсаалтын эхний 25 хүн болон зарим тойргийн нэр дэвшигчдийг зарласан.
Тэгвэл ҮБХ-ны хурлаар эцэслэн баталсан гэх АН-ын нэрсэд өөрчлөлт оржээ. Жишээ нь жагсаалтын 22-т бичигдэж байсан Х.Номингэрэлийн нэрийг шөнө хасаж, түүний оронд Лхагвасүрэнгийн Нарантуяагийн нэрийг оруулсан байна. Мөн намын дарга асан С.Эрдэнийг жагсаалт болон тойрогт багтаагаагүй байсан ч есдүгээр тойрог Баянгол дүүрэгт нэр дэвшүүлэхээр болжээ. Харин намынхаа хурлыг үймүүлсэн гэгдэж буй З.Нарантуяаг ч мөн адил тойрог руу илгээхээр болсон байна. Ардчилсан нам энэхүү шинэчилсэн гэгдэж буй нэрсээ шөнийн 03 цагийн орчимд албан ёсны сайтдаа байршуулсан аж.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нөхөр Тэмүүжин нь 9-т жагсахаар болсон тул энийг нь хасахаас яахав дээ. Сайн ахын 2 хүүхдийг гаргасан авгай
За жүжээд байгаарай авгай гуай. Тэмбүүжинг нь 9-т жагсаасанд баярлаж үхэх гэж байж. Өөрөө бол 22-т бараг л мултрах байснаа мэдэж байгаа
Утгаа �##�дсан ш дэ Гантөмөр чинь АН 1000 1000 гишүүдийнхээ Итгэлийг Жонхууд зүгээр л зарчихсан
Эрдэнэ СОНГУУЛЬД орвол АН унана
Тэмбүүжин эхнэртэйгээ дэвшсэн юм уу арай арай
Тэмүүжинг нэг их баа лах хэрэггүй, монгол эрчүүд цөм л иймэрхүү амьдр�##�тай. Баттулгын троллууд энэ сэдв ийг их сөхөцгөөж бнаа. Тэгвэл Баттулга нь орос, монго л нийлээд ил 4 авгайтай, да лд хэд ч юм бүү мэд, хүүх дийг нь тоолоод ч барахгүй байх оо. АН,МАН ялгаагүй
С.Баяр гэхэд л бас хэдэн ч авгай, хичнээн ч хүүхэдтэй юм.
Коммент бичээд байгаа энэ л �##�арууд ч бас цөмөөрөө ил да лд авгайтай, хүүхэдтэй л байгаа доо.
Адилдаа адил,годилдоо годил байж битгий солиорцгоо
Бүгд ийм амьдр�##�тай ч гэх шиг. Бүр нэг ёс суртахууны үнэлэмж нь ша лаар болчихсон ийм үзэлтэй хүмүүстэй нийгмээс тийм л ёс зүйтэй гишүүд гарч ирээд улсаа самарч байна. Биeэ засаад гэрээ засаад дараа нь төрөө гэдэг бол ихээ гүн ухааны учиртай үг шүү. Үр хүүхдүүдээ хаяж байгаа хүн хөндлөнгийн чам мэтийг хаяна