Нийгмийн

Ж.Ганбаатар сайдыг ЗГ-т танилцуулах үүргээ биелүүлэхгүй, “эс үйлдэхүй” үзүүлсэн гэж АТГ дүгнэжээ

-Гомдол мэдээллийн дагуу хоёр хуулийн заалтаар хянан шалгажээ-

АТГ-т хэд хэдэн компаниас УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатарыг “Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлэх асуудлыг Засгийн газарт уламжлахгүй хясан боогдуулж байна” гэх агуулгатай гомдол гаргажээ.

Гомдол мэдээллийг хүлээн авсан Авлигатай тэмцэх газар нь

  • Авлигын эсрэг хуулийн 9.9.2 дахь хэсэг,
  • Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 26.4 болон 28.1.2 дахь заалтыг үндэслэн хянан шалгажээ.

-11 компанид нөхөн олговор олгох тухай гурван шатны шүүхийн шийдвэрийг Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулаагүй, эс үйлдэхүй үзүүлжээ-

Дэлгэрүүлбэл,

  • Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр,
  • Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлал,
  • Улсын дээд шүүхийн хяналтын шатны тогтоолоор
  1. "Жи Эн Ти Эл" ХХК,
  2. "Аж Эксплорэйшн" ХХК,
  3. “Монгол Ураниум ресурс" ХХК,
  4. “Алтан динар" ХХК,
  5. "Ганган гялбаа" ХХК,
  6. "Бэрх ресорсиз" ХХК,
  7. "Эн Си Ар Ай" ХХК,
  8. "УУНК" ХХК,
  9. "Итгэлт хүлэг" ХХК,
  10. "Өгөөмөр тариа" ХХК,
  11. "Жи Би Ди Эн" ХХК нарын тусгай зөвшөөрлүүдтэй талбайг улсын тусгай хэрэгцээнд буюу төрийн мэдэлд шилжүүлсний улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон үндэслэлээр нөхөн олговор авах хүсэлтийг нь хуульд заасан журмын дагуу шийдвэрлэхийг Монгол Улсын Засгийн газар, Ашигт малтмал, газрын тосны газарт даалгаж" шийдвэрлэжээ.

Гурван шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр байна. Гэвч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын шүүхийн шийдвэр биелүүлэх удаа дараагийн мэдэгдлийн дагуу тодорхой арга хэмжээ авахгүй байгаа аж.

Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлын тухай саналаа Засгийн газрын холбогдох гишүүнээр уламжлан тавьж болох зохицуулалттай.

Өөрөөр хэлбэл Ж.Ганбаатар сайд шүүхийн шийдвэртэй холбоотой нөхөн олговрын асуудлыг Засгийн газрын хуралдаанаар оруулж танилцуулахгүй байгаа эс үйлдэхүй үзүүлжээ.

Энэ нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 3.1.11-д заасан "олон нийтийн зүгээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх ойлгогдохуйц" нөхцөл байдлыг үүсгэсэн.

Улмаар Авлигын эсрэг хуулийн 7.1.3 "албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар ... бусдын эрхийг хязгаарлах" гэснийг зөрчсөн гэж үзэх үндэслэлтэй гэж дүгнэжээ.

-Ж.Ганбаатар сайд хуулийн хэрэгжилтийг хангуулахыг сануулсан бичиг авчээ-

Иймд АТГ-аас Ж.Ганбаатар сайдад хандаж “Монгол усын Засгийн газрын гишүүн Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд дээрх хууль, холбогдох шүүхийн шийдвэрийн биелелт болон Ашигт малтмалын тухай хуулийн 9 дугээр зүйлийн 9.1.13 дахь заалтын хэрэгжилтийг хангах зорилгоор бүрэн эрхийн хүрээнд тодорхой арга хэмжээ авч хэрэгжүүлэн үр дүнгийн талаар Авлигын эсрэг хуулийн 6 дугаар зүйлийн 6.6 дахь хэсэгт заасны дагуу хариу мэдэгдэнэ үү” хэмээх бичиг илгээжээ.

Үүнийг 2024.04.12-нд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням хуулийн хэрэгжилтийг хангуулах тухай албан бичгийг Ж.Ганбаатар сайдад хүргүүлсэн байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
22 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 24, 2024 08:53

Яагаад ийм сэтгэлгүй, эзэн бус ханддаг юм болоо �##�дар нэр байхад л ханчихдаг пм байхдаа

Иргэн
Иргэн
5 сар 24, 2024 19:31
Reply to  Зочин

Ах нь казиноодоод хэцүү байдаг байх өө

Зочин
Зочин
5 сар 24, 2024 09:08
Reply to  Зочин

Оюук өрсөлдөгч нараа дарах гээд л ийм юм хийж байгаа даа

Зочин
Зочин
5 сар 24, 2024 08:54

Bugdiig ni shalgaad z##luul

Зочин
Зочин
5 сар 24, 2024 09:05

Ажлааа хийж чадахгүй бол чадах хүнп нь өг

zochin
zochin
5 сар 24, 2024 10:19

Авилга авах гэж байхгүй юу

Зочин
Зочин
5 сар 24, 2024 12:58

ЭНЭ НЭГ ТОМРУУЛСАН ТҮЦЧИН ХЭН БОЛЧИХООД БАЙГААН ДҮҮРЭГ БОЛГОНД ХЯТАД БАРААГ ГАХТАЛ ЧИХСЭН "ОРГИЛ" ГЭДЭГ ХЯТАДЫН ТОМ ТҮЦҮҮД БАРЬСАН ГАР ШҮҮ.БАС Л АШИГ СОНИРХОЛЫН ЗӨРЧИЛ МАШ ӨНДӨР НӨХӨР АВТОБУС 2 ГАЗРЫН АСУУДЛААР ХЭСЭГ ШУУГИАД Л НАМ БОЛСОН ОДОО СОНГУУЛИАР Л УНАГААХААС ӨӨР ЯАДЫН ЧИ ӨНГӨРӨӨ ДОНХОЙСОН ГӨЛГӨР ЦАРАЙЛЧИХААД ЭНЭ ИХ ЭРЭЭ ЧИ ЭНЭ ЖИЛ НАМ ТАВИУЛНАА ХАРИН МАНЬДАА НЭГ ОН ХУУЧИН Ч ХАМААГҮЙ ПҮҮЖГИЙ АВААД ӨГЧИХӨӨЧ ТЭГВЭЛ ЧАМАЙГ ГАРГААД САНГИЙН САЙД БОЛГОНОО

Зочин
Зочин
5 сар 24, 2024 17:53

Мангарууд ширээ санд�##� буца�##�даад бие биенээ барьж идээсэй

Жүжиг
Жүжиг
5 сар 24, 2024 18:17

A-гаа авах гээд л анзаараагүй мэт...

Зочинamar
Зочинamar
5 сар 24, 2024 19:08

Наад л�##�араа ҮХЦэцэд өгөөч. Дороо л пурхийна ш дээ.

Иргэн
Иргэн
5 сар 24, 2024 19:29

Гацаад байв�##� авилага авна сонгууль зард�##� их

Зочин
Зочин
5 сар 24, 2024 21:41

Эрх ашигаа хамга�##�даг шигээ эх орноо самарч байж сайдыг эрх хангуул ч гэх шиг хэдэн хувийн эрх ашиг дээр юмуу улсын эох ашиг дээрүү заргөлдөх гээд ядах юм ажилаа сайн хийж төсөвт их мөнгө биржээр арилжа�##�ан төвлөрүүлэж чадсан гавъяатай хүн шүү эсрэг т�##� нь намнах гээд чадах ч үгүй ....

Зочин
Зочин
5 сар 24, 2024 23:43

Гар нь хүндрээгүй юм амлаагүй болохоор л авилгачид ингэж хандаж байгаамаа

Эмээ
Эмээ
5 сар 25, 2024 07:35

.Төрийн чөдөр, тушаа юм аа, дураараа төрийн ажлыг ганхуулагчид...

Зочин
Зочин
5 сар 25, 2024 08:16

5 жил нэг худагт хийхгүй бол хэнд хэрэггүй юм бүү хуу

Зочин
Зочин
5 сар 25, 2024 11:51

Энэ нөхөр тойрогтоо засгийн газрын тайлан тавиад з�##�хааж бгаашдээ

Баагий
Баагий
5 сар 25, 2024 19:29

Энэ чихрийн наймаачин Уул Уурхайн сайд болоод л газар зарж зөвшөөрөл олгож бужигнуулж байна.Цаанаа мөнгөний асууд�##� авилга байгаа шүү.АТГ сайн ш�##�гах хэрэгтэй.Гишүүн болох гээд нэр дэвшиж байх юм ЕС нэрийн татаж болиулах хэрэгтэй.

а явуулаад, төрөөс олговор авах гэж юу байхав дээ.
а явуулаад, төрөөс олговор авах гэж юу байхав дээ.
5 сар 26, 2024 11:06

Нийтийн эзэмшлийн т�##�байд үйл ажиллаг

Чимгэ
Чимгэ
5 сар 26, 2024 11:11

Нийтийн эзэмшлийн газрыг авч ашиг олсон бол, төрөөс мөнгө авах гэж юу байхав дээ. Ганбаатар сайд нэгийг тунгаасан байлгүй дээ. Монголын хувийн жижиг компаниудыг уланд жийх мөртлөө, томчуудын компани улсаас мөнгө нэхдэг нь шударга бус л бна шүү. Олговор олгож болохгүй.

Зочин
Зочин
5 сар 26, 2024 19:32

Энэ гөлийсөн үл бүтэх хулгайч сайд хийнэ гэж юу байхав

Иргэн
Иргэн
5 сар 27, 2024 11:15

Ганбаатарыг дээш нь өргөдөг чихрийн амтанд орсон ямар том өргөгч кран байнаа. Иргэд мэдэж л байгаа. Үнэндээ УУХҮЯ сайд болоод юу хийв?. Мэргэжлийн хэнтэй ч уулзахгүй. ТББ,, УУЛуурхайн сонин сэтгүүлийн сэтгүүлчидтэй ч уулзахгүй. Ийм нэг ваакумжсан сайд нэртэй товариш зөвхөн Баянгол дүүргийг зүүдэлсээр цаг хугацааг элдэв.

Жамъян .
Жамъян .
5 сар 28, 2024 18:21

Ганбаатарт анх итгэл өгч явлаа. Аврага 2 дахь сонголтоос хойш УУХҮЯыг яаж авсан нь сонирхолтой б.даг.Өөрөө удаа дараагийн ш�##�г�##�танд өртөж унасан. Бензины шагчин болсон, Хятадад очиж эх орны гёополитокийн газрын зургийг дэлгэж б.гаад б.б.лагийн бүх цэгүүдыг зааж г.зүйн хичээл зааж хятадуудыг ангайлгасан.энэ нь ҮАБ д ноцтой хичээл б.сан гэж үзхээр б.сан учир энэ нөхрөөс с�##�ж ш�##�гуулхыг БГ уудаасаа хүснэ.

Холбоотой мэдээ

Back to top button