Гадаад мэдээДЭЛХИЙ

Бен Афлек, Женнифер Лопез хоёр салсан гэх цуурхалд Лопез хариу өглөө

Алдарт жүжигчин Бен Афлек, дуучин Женнифер Лопез нар салсан гэх цуурхал саяхнаас явах болсон юм.

Тэгвэл Лопез өнөөдөр /2024.05.24/ нээлтээ хийж буй “Atlas” нэртэй киноныхоо хэвлэлийн бага хуралд оролцож байх үед нэгэн фэн түүнээс цуурхлын талаар асуужээ.

Үүнд Лопез “Цуурхал гэдгийг чи мэдэж байгаа шүү дээ” гэж хариулсан байна.

Өнгөрсөн долоо хоногт хэд хэдэн эх сурвалж тэдний хооронд асуудал үүссэн гэж мэдээлсэн бол зарим эх сурвалж Афлекийг Беверли Хиллс дэх Лопезтэй хамт амьдардаг гэрээсээ нүүсэн гэжээ.

Тодруулбал нэгэн эх сурвалж “US Weekly” сэтгүүлд хэлэхдээ “Жен, Бен хоёр гэрлэлтийн асуудалтай байгаа. Хэдэн сарын өмнөөс Жен ажилдаа анхаарч эхэлсэн болохоор асуудал үүсэж эхэлсэн” хэмээсэн.

Ийм цуурхал гарсантай зэрэгцэн Афлек хуримын бөгжгүй явж харагдсан байна. Энэ нь хосуудыг салсан гэх ярианд хүч нэмсэн юм

Эх сурвалж: CNN

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button