Гадаад мэдээДЭЛХИЙ

Судалгаа: Жилд 300 сая гаруй хүүхэд цахим бэлгийн дарамтад өртдөг

Эдинбургийн их сургуулийн эрдэмтэд цахим бэлгийн дарамтын асуудлаар судалгаа явуулсан байна.

Тус судалгаагаар жил бүр дэлхий даяар 300 сая гаруй хүүхэд цахим бэлгийн дарамт, мөлжлөгийн хохирогч болдог гэдгийг илрүүлжээ.

Энэ нь дэлхийн хэмжээнд хүүхдэд цахимаар бэлгийн дарамт үзүүлэх тохиолдол хэр их гардаг талаарх анхны судалгаа юм.

Эрдэмтэд хүүхдүүдийн 12.5 хувь (ойролцоогоор 302 сая) хүсээгүй чат, зураг, бичлэг хүлээн авсан гэдгийг илрүүлсэн байна.

“Childlight” нэртэй Эдинбургийн их сургуулиас явуулж буй хүүхдийн хүчирхийллийн тархалтыг судлах санаачилгын гүйцэтгэх захирал Паул Станфилд “Хүүхдийн хүчирхийлэлтэй холбоо бүхий файл маш их тархсан байдаг. Дунджаар нэг секунд тутам хүүхдийн хүчирхийлэлтэй файлын тухай мэдээлэл хяналт болон цагдаагийн албанд ирдэг байна” гэжээ.

Тэрбээр нэмж “Энэ бол хэтэрхий удаан нуугдмал оршсон дэлхийн эрүүл мэндийн тахал. Улс орон бүрд гарч, асар хурдтай нэмэгдэж байгаа тул дэлхий хэмжээнд арга хэмжээ авах хэрэгтэй” гэсэн юм.

Эх сурвалж: The Guardian

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button