Хойд Солонгос тагнуулын хиймэл дагуул хөөргөсөн ч дэлбэрчээ

БНАСАУ-ын хоёр дахь тагнуулын хиймэл дагуулыг тээвэрлэсэн пуужин даваа гарагт /2024.05.27/ хөөрснийхөө дараахан дэлбэрсэн тухай тус улсын хэвлэлүүд мэдээлжээ.
Пуужин хөөргөснийг Хойд Солонгосын хөршүүд эрс буруушаасан байна. Тухайлбал Японы Батлан хамгаалахын сайд Минорү Кихара пуужин хөөргөлтийг дэлхий дахин тулгарч буй ноцтой сорилт гэсэн юм.
Харин БНСУ-ын Хоёр Солонгосыг нэгтгэх яам хиймэл дагуул хөөргөх гэж оролдсон нь “Манай улс болон бүс нутгийн аюулгүй байдалд ноцтой заналхийлж буй өдөөн хатгалга” хэмээсэн байна.
НҮБ нь тус улсыг ийм төрлийн пуужин хөөргөхийг хориглосон байгаа билээ. Умардын төрийн өмчит “KCNA” телевиз дэлбэрэлт шинээр бүтээсэн шингэн хүчилтөрөгч, газрын тосны хөдөлгүүрээс болж үүссэн гэж мэдээлжээ.
БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун 2024 онд гурван хиймэл дагуул хөөргөх зорилготой буйгаа илэрхийлсэн. Тус улс өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сард анхны цэргийн тагнуулын хиймэл дагуулаа хөөргөсөн юм.
Энэ жилийн анхны хөөргөлт бүтэлгүйтсэн нь Ким Жон Ун гурван хиймэл дагуул тойрог замд амжилттай байршуулах зорилгод нь тулгарсан томоохон саад болов.
Эх сурвалж: Associated Press
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шинжлэх ухаан технологийн хөгжилгүй улсын дарангуйлагч тарган пампигар пацаан хиймэл дагуул хөөргөж чадахгүй л дээ!
Энэ бүдүүн �####� бацааныг гудманд нохой шиг буудчих хөвгүүд байж л байгаа даа. Хайран улс хөөрхий ард түмэн