Сурвалжилга

"Сэлбэ орчмын хүүхдүүд амь дүйсэн төмөр хоолой, дэнжигнэсэн модон дамнуургаар гарч хичээлдээ явдаг"

Сүхбаатар дүүргийн арав, арваннэгдүгээр хорооны нутаг дэвсгэрт Зуун айлд байрлалтай Сэлбийн гүүрний хойно ногоон төмөр хоолойг хоёр эргийг дамнуулан байрлуулжээ. Энэхүү байршлын ойр орчимд ерөнхий боловсролын 116 дугаар сургууль болон 186 дугаар цэцэрлэг байрладаг юм. Ямар нэгэн хаалт, хамгаалалтгүй энэхүү хоолойгоор сургуулиа тараад харьж буй сурагчид дамжин өнгөрдөг аж.

Бид энэхүү гүүрний ойр орчимд амьдардаг иргэдээс тодруулга мэдээлэл авлаа.

-Хүүхдүүд ногоон хоолойн дээгүүр дугуйтайгаа явж байдаг-

-Энэ ногоон хоолойгоор сургуулийн хүүхдүүд дандаа гүйж байдаг. Дугуйтайгаа яваа харагддаг. Хажуу барилгын усны шугам гэж боддог. Ямар ч хаалт хамгаалалт байхгүй учраас хүүхдүүдийг халтираад унах вий гэж эмээдэг. Ерөөсөө энэ хотын зарим хэсгүүдээ огт тоохгүй үлдээчихдэг. Энэ мэтчилэн гүүрээр хүүхдүүд гарахдаа бэртвэл аюул болно шүү.

/Нэрээ нууцлахыг хүсэв/

-Би энэ хороонд ажилладаг хүн. Энэхүү хоолой яг хаанаас гарч ирснийг сайн мэдэхгүй. Гэхдээ НЗДТГ хариуцдаг. Уг нь зуун айлын гүүр байхад хэтэрхий хол гээд хүмүүс ихэвчлэн энэ ногоон хоолойгоор дамжиж харагддаг. Үнэхээр аюулгүй байдлын баталгаагүй газраар гардаг юм шүү дээ. Дэд бүтэц нэмэгдээд, байр орон сууц ихээр баригдахын зэрэгцээ иймэрхүү асуудлаа хөсөр хаячихдаг.

/И.Должинсүрэн/

Бид иргэдийн өгсөн мэдээллийн дагуу уг ногоог хоолойн талаар СБД-ийн X, XI хороотой холбогдож тодруулга мэдээлэл авах гэж оролдлоо.

-Тэдний зүгээс "Манайх хариуцдаггүй ээ, НЗДТГ-аас тодруулаарай" гэв.

Ийнхүү НЗДТГ-ын олон нийттэй харилцах албатай холбогдоход, ОНӨААТҮГ-тэй холбогдох дугаар өгөв. Тус дугаар луу хэд хэдэн ундаа залгасан боловч, утсаа авсангүй.

Мөн нийслэлийн барилга, байгууламж хариуцсан даргатай холбодоход, "Манайд хамааралгүй юм байна. УСУГ-тай холбогд" гэв.

УСУГ-тай холбогдохоор залгахад, тэд утсаа авсангүй.

Ийнхүү энэ байрлал дахь хоёр эргийг холбосон ногоон хоолойг хариуцах эзэн байсангүй.

-Модон гүүр хааяа их хөдөлдөг. Гол руу холбирч унах гээд байдаг-

Бидний очсон хэсгээс хойш буюу 100 айлын гүүрнээс хойш нэг километр газарт гүүрний оронд голын нэг эргээс, нөгөө эргийн хооронд мод дамнуулан тавьжээ. Зориод очиход хэдэн хүүхдүүд голын эргээр тоглож байх бөгөөд зарим нь гутлаа тайлчихсан, гол туулж байгаа харагдана.

Ийнхүү бид хичээлээ тараад модон гүүрээр гарч байгаа хүүхдүүдтэй ярилцлаа.

-Анхандаа энэ модон гүүрээр гарах эвгүй санагддаг байсан. Аль нэг тийшээгээ холбирч уначих гээд. Одоо бол дассан. Өдөр болгон энэ гүүрээр гардаг. Заримдаа бид нар гутлаа тайлаад гарчихдаг. Хааяа энэ мод савлаж хөдөлдөг. Унах вий гэж ихэд болгоомжилсоор гардаг.

/Нэрээ нууцлав/

-Энэ модноос өөр гүүр байхгүй ээ. Гүүргүй болохоор хааяа ус туулаад л гарчихдаг. Голын нөгөө талд гарах том гүүр байдаг бол үнэхээр гоё байна. Даанч ямар нэгэн гүүргүй, ийш тийшээ үсэрч, аюултай модлн дээгүүр алхаж байж л нөгөө талд гарна. Бидэнд гүүр барьж өгвөл их гоё л байна.

/Нэрээ нууцлав/

Tender.gov.mn сайтаас Сүхбаатар дүүргийн нутагт байрлах Сэлбэ голд ямар нэгэн тендер зарлаж байсан эсэхийг шалгав. Өмнө нь БЗД-т 475 сая төгрөгөөр гүүрэн гарц хийхээр тендер зарлаж байжээ.

2022 онд Сэлбийн сэргээлтэд зориулан 1.2 тэрбумын төсвөөр дараах тендерүүдийг зарлаж байжээ.

  1. Сэлбэ голын явган хүний гүүр, тохижилтын ажилд 110 сая төгрөг
  2. Сэлбэ голын засвар тохижилтод 500 сая төгрөг
  3. Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр хийгдэх авто зам, замын байгууламжид 1.2 сая төгрөг
  4. Сэлбэ голын засвар тохижилтод дахин 500 сая төгрөг
  5. Сэлбэ голын баруун талын авто замаас хойшоо шинээр хийгдэх авто зам, замын байгууламжид дахин 1.2 сая төгрөг
  6. Сэлбэ голын засвар тохижилтод дахин 500 сая төгрөг

Зургаан төрлийн тендер зарлаж байсан хэдий ч аль нь ч Сүхбаатар дүүрэг дэх Сэлбэ голын сэргэлтийг хийгээгүй байна.

Сэтгүүлчийн тэмдэглэл:

  • Дээрх иргэдийн хэлж байгаачлан энэхүү ногоон хоолой нь өнөдөр эрсдэлтэй бөгөөд, аюулгүйн баталгаа байсангүй.
  • Мөн энэхүү ногоон хоолойгоор өөрийн биеэр алхахад, тэгш бус хэмтэй учраас, дотогш далийсан байрлалтай. Хэрэв халтирвал аврал байхгүй унах эрсдэлтэй.
  • Ногоон хоолойн хоёр талд ямар нэгэн хамгаалалт байхгүй.
  • Тухайн байршлын орчимд хоёр эргийг холбосон гүүр байхгүй байгаа нь иргэдийг энэхүү аюултай замаар явахад хүргэж байна.
  • Сэлбэ голын хоёр талд барилга байгууламж, ихээр баригдаж байгаа бөгөөд түүнийгээ дагаад гүүрэн гарц хийх ёстой байтал, нэг ч хийгдээгүй байна.
  • Сэлбэ голын сэргээлтэд зориулсан тендер зарлагдсан хэдий ч хэрэгтэй газраа зөв зүйлээ хийж чадаагүй байна.
Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Т. Нандин-Эрдэнэ

ХИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн. Сэтгүүл зүйн салбарт нэг жил ажиллаж байна. Соёл урлаг болон нийгмийн чиглэлээр дагнаж ажилладаг.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин
5 сар 30, 2024 12:11

ah ni gishuun bolood guur bariad ogoh uu

Зочин
Зочин
5 сар 30, 2024 12:26

зөвхөн 2022 онд сэлбэ голоо 1,5 тэрбум төгрөгөөр засварлажээ, арай үнэтэй техник сэлбэг юм энд тэнд нь булцын биш байгаа,

Зочин
Зочин
5 сар 30, 2024 20:01

Буян-Ундрах гоё нэр үү?

Зочин
Зочин
5 сар 31, 2024 11:23

Сэлбэ голын гүүр барьж чадахгүй байж СБД засаг дарга авгай өөрийгээ их л рекламдах . Санхүүгээ хэмнэж ажиллаж байна ч гэх нь идэж уухад хамгийн боломжтойг сонгодог сурсан авгай бололтой.

Зочин
Зочин
5 сар 31, 2024 13:45

Энэ зэргийн жижиг гүүр ч хийж чаддаггүй орон гэхэд үнэмшилгүй.

Холбоотой мэдээ

Back to top button